|

МУГЖ Б.Сарантуяа “Чам руу над руу урсана” дуугаа 19 жилийн дараа клипжүүллээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа 1999 онд дуучин С.Оргилтой хамтран дуулсан "Чам руу над руу урсана” дуугаа 19 жилийн дараа клипжүүлж сонсогч фэнүүддээ бэлэг барилаа.

Тус дууны үгийг МУСГЗ Ү.Хүрэлбаатар бичсэн бол аяыг С. Оргил зохиосон юм.

"Чам руу над руу урсана” дууны үг 

Санан санан санан байна
Саран нар шиг тодхон байна
Саяхан юм шиг илхэн байна
Зүүдлэн зүүдлэн зүүдлэн байна
Зүйдэлгүй тэнгэр шиг тод байна
Зүйр цэцэн үг шиг илхэн байна
Өдөр нь санан шөнө нь зүүдлэн
Хайрт минь миний эрдэнэ
Өглөө нь золгож үдэш нь залбирсан
Хань минь дэлхий эрдэнэ

Үгүйлэн үгүйлэн байна
Үүдэн хоймор шиг тод байна
Өчигдрийн юм шиг илхэн байна
Ай даа янаг амраг минь
Аялгуут дуу шиг тодхон байна
Алганы хээ шиг илхэн байна
Өдөр нь санан шөнө нь зүүдлэн
Хайрт минь миний эрдэнэ
Өглөө нь золгож үдэш нь залбирсан
Хань минь дэлхий эрдэнэ

Хөвөн хөөрөх хөх өдрүүд
Хайрт минь хайрт минь чам руу урсана
Хөсгийн цуваа шиг жилүүд над руу урсана
Бодлыг минь тээсэн тэнүүн өдрүүд
Босоо цагаан унаганы үүрсээн шиг

 
 

984
  • Хойд солонгос эмэгтэй монгол дуу дуулж байна Үзсэн   1676 2014-11-25
  • Физикийн хуулийг зөрчсөн тамирчин Үзсэн   2345 2015-09-08
  • ТАНАЙД ХОНОЁ - Moon DANCE бүжгийн хамтлаг Үзсэн   1554 2018-11-05
  • Монгол бөхийн талаар Гитлер ингэж хэлж байна Үзсэн   1896 2014-12-18
  • NB & SALLY - Төтө буюу Түвшинтөр Үзсэн   1547 2014-11-10
  • Odd nation хамтлаг - Үсэрдэг хүүхдүүд | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1384 2016-10-24
  • С.Ононбат дасгалжуулагчийн баг алдарт Queen-ий дууг Монголын тайзан дээр амилуулав Үзсэн   1397 2018-03-26
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1599 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.