Хорватын шигшээ бут ниргүүлэв (бичлэгтэй)
Үндэстнүүдийн лигийн хоёрдугаар тойрогт энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд тоглосон Хорватын хөлбөмбөгийн шигшээ баг айлын талбай дээр зочлон Испанийн багт 0:6-аар бут ниргүүлсэн байна. Ийнхүү Балканы хойгийн шигшээ түүхэндээ хамгийн том хожигдлыг хүлээсэн аж.
2009 онд Хорватын шигшээ Английн багт 1:5-ын харьцаатайгаар хожигдож байсан юм. Мөн 1941, 1942 онуудад Германы шигшээ багт 1:5-аар хожигдож байжээ. Испанийн шигшээгийн гол цөмийг Мадридын "Реал" багийн тоглогчид бүрдүүлсэн аж.