|

Дэлгүүр дээрэмдэхдээ бичиг баримт, гар утсаа мартжээ

ОХУ-ын Буриадын Селенгинск хотын худалдааны төвд зэвсэгт халдлага үйлдсэн хоёр этгээд хэргийн газар дээр дээрэмдсэн мөнгөө орхиод зогсохгүй бичиг баримт, гар утсаа мартжээ. Хяналтын камер тэдгээр согтуу дээрэмчдийн үйлдлийг баримтжуулж авсан аж. 

Брянск тосгоны хоёр оршин суугч нийлж архи уугаад энэ хэргийг үйлдэхээр шийджээ. Тайрмал буу шүүрч аваад тэд зэргэлдээх тосгоныг зорьсон аж. Худалдааны төвийн үүдэнд нарны шил авч зүүсэн агаад дотогш орон хана руу буудаж, үйлчлүүлэгчдийг дэлгүүрээс гаргасан байна. Бууныхаа бөгсөөр кассын төхөөрөмжийг хэмхлээд 9000 рубль авчээ. 

Гарч зугтахдаа нэг нь хэргийн газарт хүрмээ орхисон бөгөөд түүн дотор дээрэмдсэн мөнгө, бичиг баримт, гар утас нь байсан гэнэ. Мөн өдрийн орой сэжигтнүүдийг саатуулжээ. 33 настай нэг этгээд нь дээрэм, 42 настай хамтрагч нь хүн амины хэргээр ял шийтгэл хүлээж байсан аж. Одоо сайн эрчүүд дээрмийн хэргээр 10 жилийн хорих ял сонсох бололтой. 
877
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2250 2016-09-12
  • Сармагчидийн бокс Үзсэн   1390 2014-08-18
  • "Ус шиг цэнхэр" богино хэмжээний кино Үзсэн   1639 2016-04-28
  • Робот гэвэл итгэмээргүй юм аа Үзсэн   1498 2017-09-29
  • Хожлын нүүдэл МУСК /шууд үзэх/ Үзсэн   8095 2016-01-06
  • 15 хүний хоолойгоор дуулж чаддаг бүсгүй /Видео/ Үзсэн   1287 2016-05-18
  • УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргалаа /видео/ Үзсэн   1193 2015-05-21
  • Аянга Монолын уран сайхны кино Үзсэн   2296 2014-07-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.