|

Казахстанд буудалцаан болж, олон хүний амь эрсэджээ VIDEO

Казахстаны Актоб хотод өчигдөр иргэд ба цагдаагийнхны хооронд мөргөлдөөн дэгдэж, буудалцаан болжээ. Хэдэн хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Харин нэрээ нууцалсан эх сурвалж "Нэгэн зэрэг гурван дүүрэгт халдлага болж, ноцтой хэрэг гарсан" хэмээжээ. 6 сарын 5-ны өдрийн 2 цагийн үед (орон нутгийн цагаар) зэвсэглэсэн үл таних этгээдүүд Актоб хотын Жанкожа баатрын гудамжинд оршдог зэр зэвсгийн дэлгүүрийг дээрэмдсэн гэж зарим гэрч мэдүүлсэн байна. Мөн энэ өдөр 24-30 насны эрчүүд Үндэсний гвардийн ... тоот цэргийн ангид халдаж, тэр хавиар явж байсан хүмүүсийг барьцаалжээ. Зэвсэгт халдлагын үеэр 6 хүн амь үрэгдсэний 3 нь цэргүүд байв. Энэ үеэр 7 этгээдийг баривчилсны 2 нь шархадсан байжээ. Халдлагын үеэр 10 хүн шархадсан аж.

Түүнчлэн хэсэг этгээд Мужийн филармоний дүүрэгт 5-р микрорайонд орших Илексийн цагдаагийн хэсэг рүү халдсан аж. "Иймээс хотын томоохон зах, дэлгүүр хоршоо, худалдааны төвийг хааж, хүмүүсийг яаралтай гаргаж байсан" гэж орон нутгийн сонин хэвлэлд бичжээ. 

Казахстаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Алмас Садубаев "Халдлагын үеэр нэг офицер, мөн нэг гэрээт цэрэг амь үрэгдэж, 9 цэрэг шархадсан" гэж мэдэгдлээ. "Халдлага үйлдсэн хүмүүсээс 3 хүнийг хөнөөж, 1-ийг шархдуулж, мөн 1-ийг нь баривчилж чадсан. Гэвч нилээд хэд нь зугтааж одлоо" гэж Казахстаны Дотоод хэргийн яам мэдээлжээ. Үүний зэрэгцээ хэдэн гэмт хэрэгтнийг бүсэлж аван буудалцаж байгаа талаар тус хотын иргэд яг одоо интернэтэд бичиж байна. Зугтаасан этгээдүүдийг цагдаа нар эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд "Уламжлалт бус шашны хэт даврагсад эдгээр халдлагыг үйлдсэн" гэж албаныхан мэдээлжээ.

Актоба хотод террористуудын эсрэг ажиллагаа зарлаж, тусгай дэглэм тогтоожээ. Орон нутгийн нийтийн тээвэр зогссон бөгөөд зугаа цэнгээний бүх үйл ажиллагааг хориглож, гудамжинд гарахгүй байхыг уриалсан талаар Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдэгдлээ.
 
 
 
 
 
 
 
1521
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.