|

Фарое-ын арлын ангийн улирал далайг цусанд будаж байна

 

Дани улсын эзэмшил Фароеын арлуудын оршин суугчид хүйтэн өвөлдөө бэлдэж жил бүр уламжлал болгон далайн эрэг дээр мянга мянган халим агнадаг.

Фароечууд завь унан далайн сүүн тэжээлтэн амьтдыг далайн эрэгт авчран төмөр дэгээгээр дэгээдэж сэлж чадахгүй болсон халимнуудыг сээр нуруугаар нь тасдаж хуваагдсан биеийн хэсгүүдийг татаж гаргадаг бөгөөд эл үйлдэлийг далайн эрэг дээрээс оршин суугчид үзэж зугаацдаг.

Сүүлийн жилүүдэд халимаар зогсохгүй далайн гахай зэрэг амьтадыг хэрцгийгээр барин устгаж байгаа дүр зураг үзэгдэх болжээ.

 
 
 

Энэхүү үндэсний уламжлал олон хүний дургүйцлыг төрүүлээд зогсохгүй 21-р зуунд ийм зүйл хийх шаардлаггүй гэж ихэнх хүмүүс үздэг.

Гэвч Фароечууд олон зууны өмнө суурьшснаас одоог хүртэрл халим агнаж халимний мах болон өөхийг хэрэглэсээр байгаа юм. Жуулчдын Фарое арлын талаар мэдээллэснээр халим агнах баяр нь маш өндөр зохион байгуулалттай бүгдэд нээлттэй мөн хуулийн хүрээн доор болдог гэж мэдэгджээ.

Гэвч томчуудаар зогсохгүй хүүхдүүд цусанд будагдаж далайн эрэг бүхэлдээ улаан болохыг харах сайхан байхгүй нь лавтай.

 

Нэгэн жуулчин:

Фароеийн арлын халим агнах баярын хоёр дахь өдөр далайн ус цусанд будагдлаа:

Өнөөдөр миний амьдралдаа өнгөрүүлсэн хамгийн хүнд өдөр байлаа хэмээн нэгэн жуулчин өгүүлжээ.

Зуу зуун халим болон далайн гахайг хэрхэн далайн эрэг дээр чирч гарган хэрцгийгээр алж байхыг зүгээр л суугаад харах хэцүү байсан.

Энэ миний Фарое арал руу хийж байгаа эхний аялал биш тул үүн би өөрийгөө бэлэн гэж бодсон гэвч миний буруу байжээ үүнд хэн ч сэтгэл санаагаа бэлдэж чадахгүй.

Цаг хагасын дотор 180 аас ч илүү амьтдыг алж түүнээс гарах цус далайн усыг будаж байсан.

Энэхүү уламжлал 1584 онд эхэлсэн бөгөөд түүнээс хойш хойд атлантын далайн 778,000 орчим халимийг алж устгасан гэх баримт бий.

Фарое арлын ойролцоо 100,000-аад халим бий бөгөөд жил бүр энэхүү уламжлалаар 800 орчмыг устгадаг ажээ.

 


И.Бэрх

Source: FOXNEWS.MN


1120
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.