|

Хью Жекман далайн шуурганы үеэр хүмүүсийн амь аврав VIDEO

Холливудын зарим од дэлгэцэн дээр төдийгүй бодит амьдралд ч баатар байдгийг жүжигчин Хью Жекман баталлаа. Австралид  гэр бүлтэйгээ амарч байгаа Хью далайн шуурганы үеэр эхлээд хүүгээ аварчээ. 15 настай хүү Оскараа уснаас татаж гаргасны дараа Хью хүчтэй урсгал хүмүүсийг задгай далай руу хамж байгааг харлаа.

Алдартай жүжигчин Хью эхлээд нэгэн охиныг давалгаанаас хамгаалж, дараа нь өөр нэг эрийг эрэгт хүрэхэд тусалсан талаар "Guardian" мэдээлжээ. Аврах албаныхан энэ үеэр эрэг дээр зогсоод харж байсан бөгөөд Хью хүмүүсийг аварч эхлэхэд л ажилдаа орсон гэж гэрчийн этгээдүүд өгүүлэв. 

"20-хон минутын өмнө биднийг усанд орж байхад ямар ч аюул байгаагүй. Гэтэл гэнэт асар өндөр давалгаа гарч ирсэн, Хью огт сандралгүй тайвнаар хүмүүст тусалж, эрэгт хүргэж байлаа" хэмээн нэгэн гэрч ярилаа. Энэ явдлын дараа Сиднейн наран шарлагын газрыг хаасан гэж "Guardian"-д бичжээ.

Хью Жекманыг манайхан "Х хүмүүс" киноны дүрээр андахгүй. Хью Жекман түүнчлэн "Ван Хельсинг", "Австрали", "Амьд ган" зэрэг олон алдартай кинонд тоглосон билээ. 

 

 

 

 

 

 


1162
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.