|

Макгрегор бэлтгэлээ хэрхэн хийж буй бичлэгээ дэлгэлээ

UFC-гийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедов, уг цолыг эзэмшиж байсан Конор Макгрегорын өрсөлдөөн холимог тулааны түүхэн дэх хамгийн их хүлээлтийг үүсгээд байна. Мөн шагналын сангаараа ч гэсэн дээд амжилтыг тогтоох гэж байна. Тэдний тулааны үр дүнд холимог тулааны түүхэнд байгаагүй их орлогыг UFC мөн олох юм. Орос, ирланд залуусын тулаан энэ оны 10-р сарын 6-нд Лас Вегас хотноо  UFC 229 тэмцээний хүрээнд зохиогдоно. UFC-гийн дэлхийн аварга асан Макгрегор спортын замналдаа нийт 21 тулаанд ялж, гуравт нь ялагдсан бол Нурмагомедов 21 тулаанаа бүгдийг ялалтаар өндөрлүүлсэн. Макгрегор Нурмагомедовын эсрэг хийх тулаандаа хэрхэн бэлдэж байгаагаа харуулсан видео бичлэгийг дэлгэлээ. Тэрбээр урьд урьдынхаас илүү ачаалалттай сургуулилж байгаа хэмээн түүний дасгалжуулагч ярьсан байна.
 

1138
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.