|

Хариуцлага, торгуулиас мултрахын тулд тэнгэрийн шувууг хүртэл гүтгэлээ гэж үү?

 

Өнгөрсөн 7 хоногийн хагас сайн өдөр Улаанбаатар хот даяар цахилгаан тасарч, ажлын өрөөндөө ажиллаж байсан хүмүүс, гэртээ гэрийн ажлаа хийж байсан гэр бүл болон бусад аж ахуйн нэгж, үйлдвэрүүд сандарч, бухимдаж байлаа.

Гэтэл энэ 7 хоногт цахилгаан яагаад тасарсан талаар инээдтэй бөгөөд үнэмшмээргүй яриа олон нийтийн сошиал, хэвлэл мэдээллээр шуугих болов.

Энэ мэдээлэл фээсбүүк хуудсаар ч шэйрлэгдэж байна. Тэнд онцлохдоо "Нэг шувуу үүрээ засахаар төмөр зуун явж байхдаа цахилгааны шугамд хүрснээр цахилгаан тасалдуулан станцийг тэг зогсолтонд оруулжээ. Харин улсад их хэмжээний хохирол учруулан тухайн шувуунд ял оноох гэтэл өнөөх шувуу нь үхсэн учир хэргийг нь хаажээ." гэжээ. 

Тэгвэл үүрээ засах гэж төмөр зуун явж байсан шувуу цахилгааны шугамд хүрч, тасарчээ гэдгийг хэн, яаж тогтоосон болж таарах нь вэ? Шувуу нисч байхдаа цахилгааныг тасалж буй видео бичлэг, гэрэл зургийг хэн баримтжуулж авсныг хэн хариулж чадах бол..

Эсвэл хариуцлага, торгуулиас мултрахын тулд тэнгэрийн шувууг хүртэл гүтгэлээ гэж үү? Тэнгэртээ дүүлэн нисч яваа шувууг гүтгэвэл нэг өдөр хилэгнэж, станцыг чинь дэлбэвэл яана. Үгээ бодож, үйлээ цэгцэлж хийж сураасай тэр хүмүүс. Шувуу ч гэсэн та бүхний ярьж байгааг сонсож, мэдэрч байгаа шүү дээ. Ямар ч үйл хийж, ямар ч үг хэлсэн заавал гэрч байдаг гэж бурхны шашинд сургадаг билээ.


992
  • Youtube marketing Үзсэн   1639 2014-08-25
  • ШӨХТГ-аас болж шатахуун тасрах уу? Үзсэн   620 2021-08-02
  • Just for Laughs Gags Funny Pranks Үзсэн   2099 2014-07-23
  • Цензургүй Сурвалжлага - Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр 2-р анги Үзсэн   1536 2016-01-08
  • Бүсгүйчүүд - Ипотекийн Ж.Энхбаяр оролцов Үзсэн   2238 2014-07-17
  • "Далай ламыг хэрхэн тодруулдаг вэ?" баримтат кино Үзсэн   989 2020-11-03
  • Шоргоолжны үүр дотроосоо хэрхэн харагддаг бол? Үзсэн   2744 2014-10-06
  • Зэвүүн яриа - Бүжигчин итгэгч Төөгөө оролцлоо Үзсэн   1355 2017-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2018-09-22
    • Бичсэн: Зочин
    том тэнэгт долигонох жижиг тэнэгүүд үргэлж олддог. Гомо Мөнхөө ахдаа зориулав