|

Бөмбөгөө булаалдаад хоорондоо зодолджээ

Колумбийн хөлбөмбөгийн "Атлетико Насьональ", "Депортиво Кали" багуудын хооронд тоглолт болох үеэр нэгэн сонирхолтой үйл явдал өрнөсөн аж. "Атлетико” багийн тоглогчид хэн нь 11 метрийн торгуулийн цохилтыг хийх ёстойгоо шийдэж чадалгүй хоорондоо маргалдаж эхэлсэн аж. 

Тоглолтын төгсгөл хэсэгт талбайн эзэд торгуулийн цохилт хийх эрхийг олж аваад "Атлетико”-гийн хагас хамгаалагч Жэйсон Лукуми бөмбөгөнд дөхөж очив. Харин түүний багийн анд Дайро Морено энэ талаар өөр бодолтой байсан гэнэ шүү. Тэрбээр Лукуми дээр гүйж очоод гараас нь бөмбөгийг цохиж унагасан бөгөөд хоорондоо маргалдаж эхэлсэн гэнэ. Үүнд нь уурласан Лукуми багийнхаа нөхрийг толгойгоороо мөргөжээ. Энэ үйлдлийнхээ төлөө улаан хуудас аван талбайгаас хөөгдсөн аж. 

Торгуулийн цохилт хийх эрхийг тэмцэлдэн байж олж авсан Морено харамсалтай нь энэ боломжийг ашиглаж чадсангүй. Эвгүй байдалд орсон Морено маргаанаа үргэлжлүүлэхээр хувцас солих өрөө рүү гүйсэн боловч багийнх нь тоглогчид тэднийг салгажээ. 
1117
  • Чих баясаж, сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрэв. Тоглож байгаа хөгжимдөө өөрөө ч, өрөөлийг ч автуулж байна даа. Гайхалтай Үзсэн   2110 2014-08-06
  • Хөгжилтэй хоньнууд Үзсэн   17928 2014-07-23
  • Эмэгтэй хүн бохь зажлахдаа :)) Үзсэн   1237 2015-12-16
  • Батчулуун - "Тютю" киноны дуу Үзсэн   1606 2015-01-06
  • 22 МИНУТ УСК Үзсэн   2616 2015-02-22
  • Загвар өмсөгч залуусын V.R хамтлаг “Чи намайг санах уу” анхны дуугаа клипжүүлжээ Үзсэн   2749 2014-12-23
  • Mt. KHARKHIRAA” (Techno) Үзсэн   1501 2014-09-17
  • Автобус болон Микронд явах аргачлал (Хүрлээ) Үзсэн   1392 2015-06-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.