|

24 настай Аргентина хөлбөмбөгчин тархиндаа гэмтэл аван нас барлаа

5-р сарын 22 буюу өнгөрсөн ням гаригт "Entre Rios”-ын зүүн хойд хэсэгт орших Вила Элиса-д болж өнгөрсөн бүсийн тоглолтын үеэр 24 настай Аргентиний хөлбөмбөгчин Майкл Фавре толгойдоо хүнд гэмтэл аван нас барлаа. Тус тоглолт Аргентиний зүүн хойд хэсэгт орших "Entre Rios”-д "San Jorge de Villa Elisa” болон "Defensores de Colon”  багийнхан тоглож байсан юм. Тоглолтын үеэр "San Jorge de Villa Elisa” багийн тоглогч Майкл Фаврег Жеронимо Кинтана толгой руу өвдгөөрөө санамсаргүй хүчтэй цохисноос болж тэр газар унаад боссон юм. Дараа нь "Defensores de Colon” багийн бас нэг тоглогч Ларроса Фавио хүрч ирэн Фаврегийн нүүр лүү цохьжээ. Улмаар Фавре газар унан босох гэж оролдсон боловч чадаагүй байна. Уг маргалдаанаас болж 2 багийн тоглогчид, удирдлагууд бүгд маргалдааныг зогсоохоор талбай дээр гарч ирсэн. Фаврег түргэний эмч нар даруй авч явсан хэдий ч тэрээр нас баржээ. Аргентины хөлбөмбөгийн холбоо түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Энэ жил дөнгөж 24 настай байсан Майкл Фавре эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байжээ.

 

Б.Энхтулга

 

1331
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.