|

Духаа долоодог эр Гиннесийн номд бичигдэхийг хүсдэг


Балбын Урлабари хотын оршин суугч Ягья Бахадур Катувалийн нүүр царай их олон янзаар үрчийж, янз бүрийн хэлбэрт ордог гэнэ шүү. Сургуулийн сурагчдыг зөөдөг автобусны жолооч энэ эр найз нь хэлээ духандаа хүргэж буй бичлэгийг нь тавьснаар ихэд алдаршжээ. Харин ажил олгогчид нь түүнийг ажлаа хийж байх үедээ ийм балиар үйлдэл хийхгүй байхыг анхааруулсан гэнэ. 

Учир нь, тэр энэ зүйлийг автобусан дотор хийвэл бага ангийн сурагчид айх нь тодорхой. Үнэхээр л хүүхдүүд түүнээс айж, холуур тойрдог байна. Нүүр амаа хэрхэн үрчийлгэж байгааг нь хараад томчууд хүртэл түүнээс жийрхдэг сурагтай. Энэ талаар Ягья "Хэрвээ би аймшгийн кинонд тоглосон бол бусад жүжигчид шиг элдэв янзын будалт хийх ямар ч шаардлагагүй. Би өөрөөрөө л хүмүүсийг айлгаж чадна” хэмээн даажигнажээ. 

35 настай энэ залуу аль хүүхэд байхаасаа л хэлээрээ духаа долоочихдог байсан гэнэ. Ямар ч шүдгүй болсон энэ эр ердөө ганцхан шүдээрээ "гангардаг” аж. Түүний өвөрмөц чадварыг хүмүүс анзаараад, Гиннесийн амжилтын номд бичнэ байх хэмээн тэрбээр найдаж явдаг гэнэ шүү. 
1086
  • John Legend - Preach Үзсэн   1425 2019-02-21
  • Хэлгүй репер Үзсэн   2107 2014-08-27
  • Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг Үзсэн   1821 2014-10-27
  • Амрагтаа хөөгдөн гудамжинд нүцгэн гарсан эрийг хөлдөж үхэх шахаж байхад.../бичлэг/ Үзсэн   1974 2016-11-29
  • Утгын чимэг Богино өгүүллэгийн наадам Үзсэн   1946 2015-01-05
  • Морьтой ч болоосой МУСК Үзсэн   2683 2014-07-18
  • МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа Үзсэн   1291 2018-10-22
  • Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа Үзсэн   1493 2015-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.