|

Хүүхдүүдтэйгээ бүжиглэж байгаа бичлэгээ тавьжээ

Зул сарын баяраар дуучин Энрике Иглесиас, теннисчин  асан Анна Курникова нарын амьдралыг харуулсан зургийг цахим хуудастаа тавьжээ. Тэдний шүтэн бишрэгчдийн аз болоход өнгөрсөн долоо хоногт  хосууд инстаграммдаа  хөлөг онгоцон дээр ихэр Николас, Люси нарынхаа зургийг тавьсан байна.

Цахим хуудастаа хамгийн сүүлд хосууд хүүхдүүдтэйгээ рокн роллын аянд бүжиглэж байгаа бичлэгээ оруулжээ.  Гэхдээ хосууд хаана байгаагаа бичээгүй байна. Гэвч тэднийг шүтэн бишрэгчид нь одоогоор Энрике, Курникова нар амралтаа өнгөрүүлж байгаа Миамигийн эрэгт байна гэж таамаглаж байгаа юм.

"The Wall Street Journal” сонинд тэднийг өнгөрсөн долоо хоногт байшингийнхаа нэгийг зарсан газарт байна гэж бичжээ.  Энрике, Курникова нар энэ байшингаа 2015 онд 1.8 тэрбум ам.доллараар худалдан авч дахин засч тохижуулж өвөө эмээдээ  бэлэглэсэн байна. Гэвч засч дууссаныхаа дараа байшин нь өвөө, эмээд нь томдож байгаа болохыг анзаарсан ажээ.

Тиймээс тэд байшингаа дөрвөн тэрбум  85 сая ам.доллараар зарахаар болсон байна.]




Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
554
  • А.Түмэн-Өлзий, Л.Сөрөлт нар шинэ уран бүтээлээ цацлаа Үзсэн   2221 2015-04-13
  • Дуучин C.Зоригтын шинэ уран бүтээл "17 нас" дууг хүргэе Үзсэн   2018 2014-11-26
  • "Манайд ирээрэй" нэвтрүүлэг /episode-8/ - Paragliding Club Mongolia Үзсэн   1107 2022-11-14
  • 16 жилийн туршид өдөр бүр сэлфиджээ (видео) Үзсэн   1573 2015-05-20
  • Палестины сэтгүүлч “Шороотой чулууны сорил”-ыг эхлүүлэв Үзсэн   2765 2014-08-26
  • Хойд Солонгосын охидын анхны поп хамтлаг Хятадад тоглолтоо хийж байна /видео/ Үзсэн   1871 2015-12-14
  • Л.Гантөмөр: ХНУ-ын манлайлах үүрэг ба нийгмийн хариуцлага Үзсэн   2464 2014-07-16
  • Сүүлийн үеийн тренд Үзсэн   1063 2018-11-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.