|

Честер Беннингтоны нас барахынхаа өмнөхөн хийсэн дууг цацлаа

 

"Lamb of God” хамтлагийн гитарчин Марк Мортон "Linkin Park”-ийн дуучин Честер Беннингтонтой хамтран бүтээсэн дуугаа цацжээ. Энэхүү бүтээл нь Честер нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө дуулсан сүүлчийн уран бүтээл нь юм. "Та үүнийг сонсоод Честерийг шууд танина” гэж Мортон ярьжээ.

"Cross Off” гэх энэ дуу Мортоны ирэх гуравдугаар сард гарах Честерт зориулсан "Anesthetic” цомогт багтсан байна. Честерийн фэнүүд нь гитарчин залууд талархал илэрхийлсээр байгаа аж.

"Linkin Park”-ийн дуучин Честер Беннингтон 2017 оны долдугаар сард Лос-Анжелес дэх гэртээ амиа хорлосон билээ. Тэрээр сэтгэл гутрал болон мансууруулах бодисонд донтох өвчнөөр шаналж байсан юм.

"Anesthetic” цомгоос гадна өнгөрсөн зун "Linkin Park”-ийн дуучин Майк Шинодагийн гаргасан "Post Traumatic” альбом Честерт зориулагдсан билээ.


915
  • ХарШил - 37-р точка киноны залуу жүжигчид Үзсэн   1045 2019-10-24
  • Тавтай нойрсоорой Үзсэн   3473 2014-07-15
  • Монгол охид ийм мундаг ийм сайхан Үзсэн   2592 2015-04-30
  • Зөгий хэрхэн өсч торнидог вэ? /гайхалтай бичлэг/ Үзсэн   1311 2015-06-11
  • Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой /видео/ Үзсэн   1403 2015-05-05
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2511 2014-10-29
  • Б.Чойжилсүрэн мөнгө тарааж УИХ-д шургажээ Үзсэн   1312 2016-01-14
  • Цензургүй яриа: ”Буянгийн Жагаа” гэгддэг Б.Жаргалсайхан оролцлоо Үзсэн   1643 2018-03-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.