|

Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №484 Justin Timberlake, ‘Cry Me a River’

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№484 Justin Timberlake, ‘Cry Me a River’

Америкийн дуучин, жүжигчин, бүжигчин, продюсер Жастин Гандалл Тимберлек анх 1990 оны үед "NSYNC" хамтлагийн гоцлол дуучнаар дэлхийд танигдсан байдаг. Тухайн үед хөвгүүдийн хамтлаг ид хүчээ авч байх үед "Backstreet Boys", "Boyzone", "Westlife" зэрэг хамтлагуудтай "NSYNC" хамтлаг хөгжмийн ертөнцөд хүчтэй гарч ирж байсан юм. "NSYNC" хамтлагийн гоцлол дуучин Жастин Тимберлек 2002 онд R&B урсгалаар соло уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна. Түүний соло уран бүтээл "NSYNC" хамтлагт байсан үеийнхтэй нь харьцуулахад харьцангуй амжилттай байсан ба түүний эхний хоёр студийн цомог нь 10 сая хол давсан борлуулт хийж чадсан. 2008-2012 оны хооронд тэрээр жүжигчний карьертаа төвлөрч хэд хэдэн киноны гол ба туслах дүрд тоглож мөн л багагүй амжилт олсон юм.

2013 оноос тэрээр хөгжмийн салбартаа эргэн орж гурав дах болон дөрөв дэх цомгоо гаргасан юм. Харин энэ удаад тэрээр R&B бус neo soul хэв маягаар дуулж эхэлсэн. Тэрээр одоо ч идэвхтэй уран бүтээлээ туурвиж байгаа ба өнгөрсөн жил тэрээр студийн тав дахь цомог болох Man of the Woods цомгоо гаргасан юм. Энэхүү цомог нь мөн л маш олон хувь борлогдсон цомгоор нэрлэгдсэн. Жастин Тимберлек карьерийнхаа хугацаанд 5 цомгоо 32 сая гаруй хувь борлуулж, сингл цомгоо 56 гаруй сая хувь борлуулж чадсанаараа дэлхийд хамгийн олон хувь уран бүтээлээ борлуулсан уран бүтээлчдийн нэг болж чадсан юм. 

‘Cry Me a River’

Энэ дуугаар Жастин Тимберлек соло уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн байдаг. Тухайн үед Жастин дуучин Брини Спийрстэй үерхэж байгаад салсныхаа дараа уг дууг гаргасан нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Бритни буюу хуучин найз охиндоо хандаж дуулсан хэмээн шуугиж байлаа. Уг дуу нь найз охиндоо араараа тавиулан гуниж буй эрийн тухай утгатай дуу юм. Энэ тухайгаа Жастин MTV телевизэд өгсөн ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Уг дуу 2003 MTV Video Music Awards шалгаруулалтаар Шилдэг видео клип, Шилдэг Поп дуу гэсэн хоёр шагналтыг хүртэж байсан юм. 

740
  • Бүхэл тоо нэмэх 1 Үзсэн   8261 2014-07-17
  • Дуулнамдаа / Буриад дуу / Үзсэн   1810 2015-07-10
  • Маша баавгай 2-ын шинэ анги Үзсэн   9552 2015-07-22
  • Ж.Хишигбат – Малчны хотноос дэлхийн тайзнаа Үзсэн   1247 2016-09-05
  • Салютны төрлийн зүйлс хэрэглэхгүй байхыг анхааруулж байна Үзсэн   524 2018-12-21
  • Ганц баавгай 2 Бартай тулалдсан нь (Бичлэг) Үзсэн   1897 2014-11-26
  • Баттулга: ямааны тухай. Бүрэн эхээрээ part 2 Үзсэн   2665 2014-07-16
  • Гурван бяцхан охины хоолойн цар хүрээ Оросыг шуугиулж байна Үзсэн   2156 2015-01-28
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.