|

WiFi, GPS-тэй үүргэвч

 

 

Х.ОЮУНБОЛД

Бид аялах, ажил, сургуульдаа явахдаа үүргэвч хэрэглэдэг. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон үүргэвчийг илүү боловсронгуй болгох тал дээр "Lumzag” компани ажиллаж байгаа юм. Лас Вегас хотод болсон технологийн үзэсгэлэн худалдааны үеэр долоон үйлдэлтэй шинэ загварын үүргэвчийг танилцуулсан байна. Тухайлбал, эзэн нь байнга авч явдаг зүйлээ мартсаныг сануулдаг системтэй. Энэ апплейкшныг гар утсандаа суулгаж идэвхжүүлснээр ашиглах боломжтой гэнэ. Нөгөө талаар үүргэвчний урд байрлуулсан камерын тусламжтайгаар өмнөө байгаа зүйлсийн зургийг авах боломжтойгоос гадна дугуй унадаг хүмүүст тохиромжтой гэж мэдэгджээ. Хэрэглэгч интернэтэд холбогдохын тулд 10 ам.доллараар карт худалдаж авснаар үүргэвчээ Wifi цацдаг төхөөрөмж хэлбэрээр ашиглах юм. Түүнчлэн гар утас, нөтбүүк, ipad цэнэглэгч системийг үүргэвчинд суурилуулсан аж. Харин цэнэглэхийн тулд гар утас болон бусад цэнэглэхийг хүссэн зүйлээ ямар ч USB, утас хэрэглэлгүйгээр үүргэвчиндээ хийхэд болно. Өөр нэг үйлчилгээ нь үүргэвчээ нээхэд гэрэл асна. Энэ нь гэрэлтүүлэг багатай газар эд зүйлсээ хайхад тусална. Шинэ санаачилгын нэг давуу тал нь үүргэвчээ хаяж гээсэн, мартсан тохиолдолд байршлыг нь илрүүлэх GPS төхөөрөмж суулгасан явдал юм. Ингэснээр үүргэвчээ хаа нэг газар мартаж гээх асуудал гарахгүй болох юм. Тухайлбал, үүргэвчний эзэн үүргэвчнээсээ холдсоноор гар утас нь дуугарч эзэндээ мэдэгдэх юм байна. Түүнээс гадна хулгайчаас хамгаалах систем суурилуулсан байна. Энэ хамгаалалтын системийг идэвхжүүлэхийн тулд гар утасныхаа аюулгүйн горимыг идэвхжүүлэх хэрэгтэй. Ингэснээр эзэнд нь мэдэгдэлгүйгээр хэн нэгэн үүргэвчийг нээх гэж оролдсон үед дуугарч мэдэгдэх ажээ.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


696
  • Ээжүүд яагаад хангалттай унтдаггүй вэ? Үзсэн   955 2018-04-19
  • Дэлхий ван гараг дээрх элсэн манханы бүтэц Үзсэн   1146 2019-04-20
  • Аав нь охиныхоо хуримаар бэлэг барьж олныг гайхшруулав /бичлэг/ Үзсэн   900 2016-12-16
  • Хаха Энэ бүүр юу вэ? Үнэхээр чадахгүй байгаа юм болуу албаар ингээд байгаа юм болуу Үзсэн   1524 2015-01-19
  • Гэгээн цагаан өдрөөр гудамжинд эхнэрээ зодож байна Үзсэн   5507 2015-03-10
  • Отгоо - Нэгэн залуу Үзсэн   2467 2014-07-23
  • Чинадын чанадаас хамтлаг – Уртын дууны Акапелла | 1-р шат | Дугаар 9 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1014 2016-11-01
  • СЛАВА ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - EXTACY ХАМТЛАГ Үзсэн   2478 2014-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.