|

“Enterprise drone” арга хэмжээ Монголд

 

“Enterprise drone” арга хэмжээ Монголд


 

Өнөөдөр "Аж үйлдвэр”-ийн III хувьсгал дуусаагүй байгаа хэдий ч IV хувьсгалын шинж тэмдэг улам бүр тод илэрч байгааг дэлхий дахинаа онцлон тэмдэглэж байна.  Аж үйлдвэрийн хувьсгал, тэр дундаа технологийн хувьсгал бүрийн үр дүнд бидний амьдрал нэг алхам урагшилж, бид илүү хөгжиж байдаг билээ. Бид дэлхийн геополитикийн өөрчлөлтүүд, эдийн засгийн хямрал, зах зээлийн хумигдалт зэрэг бусад асуудлуудад анхаарал хандуулж байх явцад технологийн хувьсгал чимээгүйхэн газар авч байна. Технологийн 4-р хувьсал нь бидний амьдрах, ажиллах хэв маягаас гадна хоорондын харилцааг маань тэр чигт нь өөрчилж байна.

Аливаа технологийн хувьсгал байгууллагуудын хамгийн үнэт нөөц болох зардал, цаг хугацааг хэмнэж, хөдөлмөрийн бүтээмж, үр өгөөжийг дээшлүүлэх боломжийг өдөр тутамд олгосоор байна. Сүүлийн 10 гаруй жилд үсрэнгүй хөгжсөн технологийн жишээ бол хүнгүй нисэх төхөөрөмжийн нэгэн төрөл болох "Дрон” гэдэгтэй хэн ч маргахгүй. Дроныг бид саяхан зураг дарж, бичлэг хийх зориулалттай хэрэгсэл мэтээр хүлээн авдаг байсан бол тус технологийн хэрэглээ асар хурдацтайгаар өсөн нэмэгджээ. Үйлдвэрлэлийн тоо хэмжээ болон дрон технологийн үр ашигтай байдал сайжирснаар дэлхийн улс орны төрийн болон бизнесийн байгууллагууд, энгийн хэрэглэгчдийн тус технологид оруулах хөрөнгө оруулалт өсөн нэмэгдсээр ирсэн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. Дроныг анх мэйл хүргэх, зураг дарах зэргээр ашигладаг байсан бол өнөөдөр барилгын 3D зураг боловсруулах, онцгой байдал, гал унтраах, хөрсний бүтэц тодорхойлох, кино үйлдвэрлэл, дэд бүтцийн хяналт шалгалт, ашигт малтмалын хайгуул, хилийн хяналт гэх мэтчилэн маш олон салбарт төрөл бүрээр ашиглах боломжтой болжээ.

Дрон технологийн хэрэглээний боломжууд асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа энэ цаг хугацаанд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Хоббизоон ХХК-тай хамтран 2019 оны 2 сарын 20-ны өдөр "Enterprise Drone” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний зорилго нь "Төрийн болон бизнесийн байгууллагууд тусгай зориулалтын дроны шийдлүүдийг өөрсдийн үйл ажиллагаанд хэрхэн үр өгөөжтэй нэвтрүүлэх боломж”-ийг бодит жишээнүүдэд тулгуурлан танилцуулах, цаашид тус шийдлүүдийг хэрхэн нэвтрүүлэх талаар санал, туршлага солилцоход оршино. Монголд анх удаа өргөн хүрээгээр зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээний үеэр дэлхийн шилдэг дрон үйлдвэрлэгч DJI компанийн байгууллагуудын хэрэгцээнд зориулсан шинэ дронуудыг танилцуулах бөгөөд дараах ажлуудыг зохион байгуулна.

Үүнд:

Дроны хэрэглээний үндсэн ойлголт, түүнийг удирдах, зохицуулалтын танилцуулга

Дроныг нэвтрүүлсэн байгууллагуудын туршлага

Дроныг үр өгөөжтэй ашиглах талаар нээлттэй хэлэлцүүлэг

 Шинэлэг дронуудыг туршиж үзэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх

Арга хэмжээнд төрийн болон бизнесийн байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөгчид, дрон сонирхогчид оролцох бөгөөд илтгэл, нээлттэй хэлэлцүүлэг, workshop хэлбэрээр зохион байгуулагдах ажээ.

 



951
  • Шакил O’нил олон жилийн дараа дуу гаргалаа Үзсэн   1030 2019-02-28
  • Монгол Улсын Боловсролын Их сургууль таныг урьж байна Үзсэн   752 2021-06-25
  • Зайрмаг идмээр байна уу :) Үзсэн   1535 2014-08-04
  • Өнөөгийн улс төрийн байдал Үзсэн   917 2018-12-21
  • Ах нар уу /видео/ Үзсэн   1407 2015-04-01
  • Чухал яриа: Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн Үзсэн   1215 2015-11-27
  • Цензургүй Яриа - С.Эрдэнэ Эрдэнэс Тавантолгой компанийн ҮЭ-ийн дарга Үзсэн   1569 2016-03-01
  • Үхлийн конвер... 731-р анги /бичлэг/ Үзсэн   1569 2016-11-09
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.