|

Кино ертөнц: Хар хувцастнууд эргэж ирсэн нь

 

Х.ОЮУНБОЛД

Дэлхий болон хүн төрөлхтнийг харийн амьтнаас хамгаалдаг адал явдалт, уран зөгнөлт, шинжлэх ухаан, инээдмийн ангиллын ”Хар хувцастнууд” хэмээх кино удахгүй дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ киноны удирдагчаар Феликс Гэри Грей ажиллаж, кино зохиолыг Төмөр хүн киноны зохиолыг бичсэн Арт Маркум, Матт Халловай нар бичжээ. Харин шинэ ангид өмнөх ангиудад Хар хувцастнуудын дүрийг бүтээсэн жүжигчин Билл Смит,Томми Ли Жонс нар тоглохгүй юм байна. Тэдний оронд нууц ажилтны дүрийг Австралийн жүжигчин Крис Хемсворт, Тесса Томпсон бүтээжээ. Лиам Нисон Хар хувцастнуудын Лондон дахь салбарын захирлын цдөрөв дэх цуврал болох шинэ ангийг хийх санааг 2012 онд гурав дахь цувралыг нь дэлгэцнээ гарсны дараа ярилцаж эхэлжээ. Тиймээс өнгөрсөн жилийн хоёрдугаар сард нууц ажилтан Н-ийн дүрд тоглох Крис Хемсворт, найруулагч Феликс Гэри Грейтэй удирдагчаар ажиллахаар тохиролцож гэрээ байгуулсан байна. Харин сарын дараа Тесса Томпсон кино багийнхантай нэгджээ. Киноны зураг авалтыг Лондон, Марокко, Итали болон Нью-Йорк хотод өнгөрсөн жилийн долдугаар сараас аравдугаар сар хүртэл авсан байна. Шинэ ангид Лондонд төвтэй нууц ажилтнууд тэднийг дэлхийгээр аялахад хүргэсэн нууцлаг аллагыг илрүүлэх хэрэгтэй болно. Мөн байгууллагад нь шургалсны улмаас тэдэнд болон дэлхийд заналхийлсэн аюулын талаар гардаг байна. Кинонд нууц агент М жаахан охин байхдаа харь гаригийнхантай таарсны улмаас осолд орж эцэг эхийнх нь ой санамжийг устгадаг аж. Гэвч түүний ой санамжийг устгалгүй үлдээснээр тэрээр Хар хувцастнуудын байгууллагыг хайж олсноор элсдэг байна. Харин түүний хамтрагч туршлагатай нууц ажилтан Н байгууллагад нь шургалсан урвагчийг илрүүлж дэлхийг аврахаар оролдоно. Түүнчлэн тэд ямар ч амьд бие махбодид хувирч чаддаг Колмена хэмээх амьтныг зогсоохыг зорино. Дашрамд дурдахад "Youtube”-д тавигдсан энэ киноны танилцуулгыг 251 мянга гаруй хүн үзжээ. Sony Pictures, Kolumbia Pictures, Amblin энтертайментын хамтарсан бүтээл Хар хувцастнуудыг бүтээхэд 120 сая ам.доллар зарцуулсан байна. Харийнхантай болон албанд нь шургалсан урвагчийг тэд илрүүлж чадах болов уу. 13-аас дээш насныханд зориулсан энэ киноТэнгис, Өргөө кино театрт энэ сарын 14-нөөс эхлэн гарах юм байна.


Эх сурвалж: www.polit.mn


1108
  • Стеф Карригийн залгамжлагч гарч ирэв Үзсэн   1175 2018-10-12
  • 50-н саяын уналт - Сумъя, Eric нар 11 сая төгрөг хожив Үзсэн   2222 2015-01-01
  • Агиймаа- "Чамаас би холдмооргүй байна" Үзсэн   1743 2015-01-04
  • СОГТУУ МОНГОЛ ЖААЛУУД Үзсэн   2375 2014-07-16
  • бригада 15 анги Үзсэн   1636 2015-01-09
  • "Юрийн галавын хүрээлэн-IV" цуврал 500 сая долларыг олоод байна Үзсэн   1306 2015-06-15
  • БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Үзсэн   242 2025-06-30
  • "Учиртай урилга"- М.Итгэл /спортын эмч/ Үзсэн   1546 2016-04-25
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.