|

Нас бол ердөө тоо гэдгийг харуулсан уран гулгагч

 

Та өөрийгөө 90 настайдаа ямар хүн байна гэж төсөөлдөг вэ? Магадгүй дүүжин сандал дээр налайн суух эмгэн, өвгөнөөр төсөөлдөг үү? Харин Ивона Доулен гэгч энэ эмэгтэй нас барах өдрөө хүртэл тэшүүрээр гулгаж явсан нь нас бол ердөө тоо гэдгийг гэрчилж буй юм.

Доулен өөрөө гулгахгүй үедээ хүүхдүүдэд уран гулгалтын хичээл заадаг байв. Түүний карьер 20 наснаас нь буюу "Мөсөн дээрх бүжиг”-ээс нь эхэлсэн ч 80 насандаа автын осолд орсноос хойш дуусгавар болсон байна. Эмч нар түүнийг дахиж хэзээ ч тэшүүрээр гулгаж болохгүй гэхэд Доулен зөрж, мөсөн дээр шаргуу дасгал сургуулилт хийсний эцэст хүслээ биелүүлж чаджээ.

Доулен тэр ч бүү хэл 90 насандаа Америкийн уран гулгалтын тэмцээнд оролцож байсан юм. Мөн тэшүүрийн хүрээлэнгийн гишүүний хувиар хүүхдүүдэд гулгах хичээл зааж байлаа. Доулен "Миний хувьд мөсөн дээр л зогсож байх нь хамгийн чухал” хэмээн байнга ярьдаг байжээ. Тэр тусмаа нас нэмэх тоолонд гулгах нь нэмэгдсэн байна.

Энэ бол Доулены хамгийн сүүлд оролцсон уран гулгалтын үндэсний тэмцээн. Түүний үсэрч байгаа, эргэлдэж байгаа, мөсөн дээр эргэж байгаа зэрэг нь 90 нас хүрсэн гэхэд эргэлзэхээр байгаа биз.


956
  • Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-н буюу Битүүний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор боллоо Үзсэн   648 2021-02-04
  • Samsung албан ёсоор Galaxy S6 - г танилцууллаа Үзсэн   1603 2015-03-02
  • НЬЮ-ЙОРКТ ДӨРВӨН СОЛОНГО ТАТЖЭЭ Үзсэн   1162 2015-06-30
  • Айраг өртөөнд машин галт тэрэгтэй мөргөлдөн, машины жолооч газар дээрээ нас баржээ Үзсэн   1104 2019-02-02
  • Коби Брайнтын "DEAR BASKETBALL" кино Оскарт нэр дэвшлээ Үзсэн   945 2018-01-29
  • Хөөрхий залууг яахнавдээ Үзсэн   2521 2014-11-05
  • Р.ӨСӨХБАЯР: Н.ЭНХБАЯР УИХ-Д НЭР ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН Ч МАХН ЯЛБАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО Үзсэн   812 2020-05-19
  • Дэггүй хөрш - 09 анги - инээдмийн УСК Үзсэн   1747 2015-01-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.