|

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа уурхайн эзэдтэй нууц уулзалт хийв үү!

Өчигдөр  Новотел зочид буудалд уул уурхайн лицензээ хураалгасан 20 орчим захирлууд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай уулзаж байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Мөн үүнээс гадна тус уулзалтын  үеэр Монгол газар ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр харвалт өгч эмнэлэгт хүргэгдсэн гэх сошиалд цацагдаад байгаа. Тус мэдээлэл гарсан даруйд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн цахим  хуудсаараа, "Би өнөөдөр гэртээ сууж байна. ямар юмных нь Новотелд байх вэ. Гэр орондоо хүүхэд багачуудтайгаа сууж байна. Гадна дотноос манай дүү нар ирчихсэн, дүү нартайгаа ярилцаад сууж байна.
Тийм учраас энд тэнд, буудалд бизнесийнхэнтэй байна гэдэг энэ яриа чинь ор үндэсгүй яриа шүү.Ийм худлаа юм явуулж болохгүй ээ, залуучуудаа. Ёс суртахуунтай байцгаа. Хуульд захирагдаж амьдарна гэдгийг би хаана ч хэлнэ” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлсэнээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өчигдөр 16.00 цагийн үед Новотел зочид буудалд бус "City tower"-ийн 15 давхарт байсан" гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа барьц алдаж яаруу сандруу лайв хийхдээ "би өнөөдөр гэртээ сууж байна" хэмээн худал мэдэгдэл хийв. Түүний энэхүү яаруу сандруу мэдэгдэл цахим орчинд челлэнж болон үргэлжилж байна.



1410
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.