|

Audi компани зургаан шинэ загвар танилцуулна

 

Эдгээр загваруудын заримыг бид  есдүгээр сарын Франкфуртын авто үзэсгэлэнгээс олж харах боломжтой. Эхний хоёр загварын зургаас харахад таван цилиндртэй, 400 орчим морины хүчтэй, 2,5 литрийн эзэлхүүн бүхий  бензинийн турбо хөдөлгүүрээр тоноглогдох бололтой.

Дараагийн шинэ машин болох RS7 Sportback загварыг 2017 оны туршилтаас мэдэх болсон. Дөрвөн литрийн эзэлхүүнтэй, 600  морины хүч гаргах твин-турбо V8 хөдөлгүүртэй гэсэн таамаг бий. Бас цахилгаан хувилбартай тэр нь 700 морины хүч гаргана хэмээн яригдаж байна.

Аль эрт туршилтаар тодорхой болсон RS6 Avant гэсэн загвар байгаа.Үүнийг Mercedes-Benz маркийн  загварууд AMG E63 ба E63 S Estate зэрэгтэй өрсөлдүүлэхээр Audi бэлтгэж байж магадгүй юм.  Хэрэв тэр нь үнэн бол шинэ загварыг RS7 Sportback-ийн хөдөлгүүрээр тоноглох байх.

RS бүлийн тэргүүлэх загвар нь Q8-ийн шинэчлэгдсэн хувилбар байх болов уу. Компани үүнийг 2017 оны Женевын авто салон дээр Q8 Sport концептийг үзүүлэхдээ зарлаж байсан билээ.Тоноглолынх нь талаар тодорхой мэдээлэл байхгүй.

Зургаа дахь загвар нь RS4 Avant- ын шинэчилсэн хувилбар байх магадлал өндөртэй. Учир нь A4 цувралын бусад загварууд бүгд шинэчлэгдсэн байгаа. Гэхдээ онцын өөрчлөлт нэг их гарахгүй биз.

Шинэ машинуудын эхний хэсгийг удахгүй Франкфуртын авто үзэсгэлэн дээр танилцуулна. Гэхдээ Audi зарим загвараа Лос-Анжелесийн  авто салоны үеэр дэлгэх бололтой.



837
  • Хойд солонгос эмэгтэй монгол дуу дуулж байна Үзсэн   1676 2014-11-25
  • Физикийн хуулийг зөрчсөн тамирчин Үзсэн   2345 2015-09-08
  • ТАНАЙД ХОНОЁ - Moon DANCE бүжгийн хамтлаг Үзсэн   1554 2018-11-05
  • Монгол бөхийн талаар Гитлер ингэж хэлж байна Үзсэн   1896 2014-12-18
  • NB & SALLY - Төтө буюу Түвшинтөр Үзсэн   1547 2014-11-10
  • Odd nation хамтлаг - Үсэрдэг хүүхдүүд | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1384 2016-10-24
  • С.Ононбат дасгалжуулагчийн баг алдарт Queen-ий дууг Монголын тайзан дээр амилуулав Үзсэн   1397 2018-03-26
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1599 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.