|

29 дүгээр сургуулийн хашаанд хууль бус барилга баригдаж эхэлжээ

 

Өнгөрсөн 11 дүгээр сард Нийслэлийн засаг дарга С.Батболд сургуулийн цэцэрлэгийн хашаанд барилга бариулахгүй, тус бүсэд барилга барих зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн гэрчилгээнд судалгаа хийнэ хэмээн мэдэгдсэн.  Гэвч энэ мэдэгдлийн дараах нь улсдаа ганцхан байдаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29-р дунд сургуулийн хашаанд барилга барихаар хашаа татаж, барилгын ажил эхлүүлсэн нь эсэргүүцэлтэй тулгарсан. Тэгвэл 29, 116 дугаар сургуулийн газарт барилга барих асуудал дахин сөхөгдлөө.  Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн хашаанд хууль бусаар барилга барих ажлыг өчигдөр шөнөөс эхлүүлсэн байна.

 

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэг болон хоёр сургуулийн дотуур байр байрладаг 756 ам.метр газрын гэрчилгээ 29 дүгээр сургуулийн нэр дээр байдаг. Гэвч сургуулийн эзэмшлийн газарт Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байрыг Нийгмийн хамгааллын төв нэрээр бариулах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/937 дугаар захирамжаар шийдвэрлэсэн нь байдаг.

 



1301
  • “Хү” хамтлагийн “This is Mongol” дууг шилдгээр онцолжээ Үзсэн   842 2022-05-26
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1111 2016-06-15
  • Шүршүүрт орж байна гэтэл... Хаха Үзсэн   775 2019-04-11
  • Арго багшийн эрх баригчдад зориулсан шинэ дуу Үзсэн   1315 2016-04-21
  • Чингис хаан нисэх онгоцны буудал Эболагийн шалгалтад "бүдрэв" Үзсэн   1394 2014-10-31
  • Digital хамтлаг "Галзуу ганц" Үзсэн   1306 2016-04-13
  • Анхны болзоо/Blind date short mongolian movie Үзсэн   2676 2014-07-17
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1269 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.