|

“Joker” амралтын өдрүүдэд дээд амжилт тогтоолоо

 

Warner Bros кино компанийн бүтээл "Joker” уран сайхны кино хэт их хүчирхийллийг харуулсан хэмээн шүүмжлэл дагуулж байсан ч өнгөрсөн амралтын өдрүүдэд бокс оффисын дээд амжилтыг эвджээ. 50-70 сая ам.долларын зардлаар бүтээсэн 122 минут буюу 2 цаг 2 минут үргэлжлэх кино энэ сарын 4-ний баасан гарагт нээлтээ хийснээс хойш даруй 234 сая ам.долларын ашиг орлого цуглуулсан байна.

АНУ даяар их хэмжээний ашиг орлого цуглуулснаас гадна Warner Bros кино компанийн хувьд энэ жилийн хамгийн том нээлт, амжилт болж байна хэмээн шүүмжлэгчид бичжээ. К.

2012 онд Batman цувралын  "The Dark Knight Rises” анги гарах үеэр Колорадо мужийн Авроро хот дахь кино театрт зэвсэгтэй этгээд үзэгчид рүү гал нээж 12 хүн амиа алдаж 60 орчим хүн гэмтэж шархдаж байсан юм. Тиймээс энэ удаад дээрхтэй төстэй халдлага дайралт гарахаас эрх баригчид сэрэмжилж аюулгүй байдлыг чандлан сахихыг уриалжээ.

Америкийн продюссер, найруулагч, киноны зохиолч, жүжигчин . Тэрээр Грэмми, Алтан бөмбөрцөг зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэнээс гадна Оскарын шагналд гурван удаа нэр дэвшсэн туршлагатай жүжигчин бөгөөд "Joker"-ын дүрд тоглохын тулд 24 кг жин хаясан байна.  

"Joker” кино сар гаруйн өмнө Италийн Венецид нээлтээ хийж Алтан арслангийн эзэн болоод байгаа юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

960
  • Стеф Карригийн залгамжлагч гарч ирэв Үзсэн   1175 2018-10-12
  • 50-н саяын уналт - Сумъя, Eric нар 11 сая төгрөг хожив Үзсэн   2222 2015-01-01
  • Агиймаа- "Чамаас би холдмооргүй байна" Үзсэн   1743 2015-01-04
  • СОГТУУ МОНГОЛ ЖААЛУУД Үзсэн   2375 2014-07-16
  • бригада 15 анги Үзсэн   1636 2015-01-09
  • "Юрийн галавын хүрээлэн-IV" цуврал 500 сая долларыг олоод байна Үзсэн   1306 2015-06-15
  • БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Үзсэн   242 2025-06-30
  • "Учиртай урилга"- М.Итгэл /спортын эмч/ Үзсэн   1546 2016-04-25
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.