|

"Ханандаа цагтай байшин" кино үзэгчдийг байлдан дагуулж эхэллээ

 

"Universal Pictures”-ийн бүтээл уран зөгнөлт, триллер төрлийн "The House With A Clock In Its Walls" кино амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн даруй "Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.

"Comscore”-ийн мэдээлснээр энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 26.8 сая ам.долларын орлого олсон байна. "The House With A Clock In Its Walls" кино 42 сая ам.долларын зардлаар бүтсэн бөгөөд олон улсын орлого нь 35.5 сая ам.доллараар хэмжигдэж байна.


Харин "Lionsgate”-ийн бүтээл драм, триллер төрлийн "A Simple Favor" кино 10.4 сая ам.долларын орлогоор нэг байр ахиж, жагсаалтыг удаалсан бол "Warner Bros. Pictures”-ийн триллер төрлийн "The Nun" кино 10.2 сая ам.долларын орлогоор жагсаалтын эхний гуравдугаарт багтсан байна.


Энэ кино олон улсын "Box Office”-ийн жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ. Олон улсын орлого нь 292.6 сая ам.доллараар хэмжигдэж байна. Ингэснээр "Warner Bros. Pictures”-ийн энэ онд олон улсад хамгийн өндөр орлого олсон киногоор нэрлэгдэж байгаа ажээ.


Харин "Crazy Rich Asians" кино зургаа дахь долоо хоногтоо "Box Office”-ийн жагсаалтын эхний тавд багтаж байна. Тус кино олон улсаас 200 сая ам.долларын орлого олоод байгаа ажээ.

Н.Номин-Эрдэнэ

BloombergTV.mn
1516
  • Ээжүүд яагаад хангалттай унтдаггүй вэ? Үзсэн   955 2018-04-19
  • Дэлхий ван гараг дээрх элсэн манханы бүтэц Үзсэн   1146 2019-04-20
  • Аав нь охиныхоо хуримаар бэлэг барьж олныг гайхшруулав /бичлэг/ Үзсэн   900 2016-12-16
  • Хаха Энэ бүүр юу вэ? Үнэхээр чадахгүй байгаа юм болуу албаар ингээд байгаа юм болуу Үзсэн   1524 2015-01-19
  • Гэгээн цагаан өдрөөр гудамжинд эхнэрээ зодож байна Үзсэн   5507 2015-03-10
  • Отгоо - Нэгэн залуу Үзсэн   2467 2014-07-23
  • Чинадын чанадаас хамтлаг – Уртын дууны Акапелла | 1-р шат | Дугаар 9 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1014 2016-11-01
  • СЛАВА ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - EXTACY ХАМТЛАГ Үзсэн   2478 2014-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.