|

Дуучин Т.Ариунаагийн "16 нас" дуу сошиал ертөнцөд дахин хит боллоо

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

 

1982 он. "15 настай сурагч Т.Ариунаа Монголын радиогоос зарласан хүүхдийн дууны улсын уралдаанд "16 нас” дуугаараа түрүүллээ…”. Одоогоос 37 жилийн өмнөх энэ мэдээ тухайн үед багагүй дуулиан тарьж байсан биз ээ. Үнэхээр ч Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаагийн дуулсан "16 нас” дууг мэдэхгүй хүн ховор. Хүүхэд насны дурсамж сэдрээх энэ дуу олон жилийн дараа сошиал ертөнцөд дахин хит болж байна. Дуучин бүсгүй маань өнгөрсөн бямба гарагт фэйсбүүк дэх Т.Ариунаа/T.Ariunaa хэмээх албан ёсны хаягтаа дээрх дууг байршуулсан даруйд сошиал хэрэглэгчид мянга мянгаараа үзэж, өдгөө нийт үзэгчийн тоо 230 мянга хол давжээ.

"Амьдралын минь алтан босго 16 нас минь

Азтайхан, баяртайхан 16 хавар минь

Эх орныхоо эзэд

Иргэний паспорт авна аа гээд

Хүлээж ядан чамтай золголоо

Хүсч мөрөөдсөөр чамтай учирлаа…” хэмээн цангинасан хоолойгоор дуулж явсан дуучин Т.Ариунаа "Л.Галмандах багшийн маань ая, С.Надмидын үг "16 нас” дууг би 1983 онд Монголын радиогийн Алтан фондод анх бичүүлж байлаа. Тэр үеийг орчин үеийн техник, технологитой харьцуулахын аргагүй. Нэг л алдаа гаргасан бол дахиад л дуулах болдог байсан. Л.Галмандах багш бид хэд үүр цайтал ажиллаж, дуугаа бичүүлсэн дээ. Нэг зүйлийг онцлоход, энэ дуунд өгүүлсэнчлэн 16 нас хүрсэн хүүхэд бүрт иргэний паспортыг нь хүндэтгэлтэйгээр гардуулж "Эх орныхоо эзэн нь чи шүү” гэдэг ухамсрыг төлөвшүүлдэг байсан. Миний хувьд, "Нарны дуулал” хүүхдийн хамтлагт гоцлол дуучнаар орж, 1985 онд аравдугаар ангид байхдаа "16 нас” нэртэй анхны пянзаа гаргаж байлаа. Монгол орны өнцөг булан бүрээс ирдэг байсан чин сэтгэлийн үгстэй захидлууд надад маш их урам зориг хайрладаг байсныг эргэн дурсахад сайхан байна” гэж ярилаа. Ард түмний дунд хит болсон олон дууг дуулсан дуучин Т.Ариунаа ирэх сарын 08-нд "Буянт-Ухаа” спортын ордонд "Тэнгэр шиг бай” тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Түүний тоглолтыг үзэхийг хүсвэл ticket.mn, shoppy.mn сайтаас захиалах боломжтой аж.

855
  • "Элийрэгч" Ц.Уянга : Асуудлыг түргэтгэхийн тулд тоглоомын Засгийн газраас салах хэрэгтэй /видео/ Үзсэн   1472 2015-08-28
  • ХАМГИЙН ЭТГЭЭД, ЕР БУСЫН СУРГУУЛИУД Үзсэн   911 2019-02-14
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   2001 2014-07-19
  • Машиндаа төрөх шахаад эмнэлгийн үүдэнд ирж төрөв Үзсэн   1739 2014-08-13
  • ЗГМ: Их өр Үзсэн   983 2016-03-17
  • "ТӨӨРӨЛДСӨН ТАВИЛАН" Ээж хүү хоёрын 33 жилийн дараах сэтгэл догдлуулсан уулзалт Үзсэн   1389 2015-02-10
  • Зион Уйллиамсоны гайхалтай тохолтын бичлэг Үзсэн   882 2020-02-19
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ ДУГААР 5 - МӨНХСОЁЛ Үзсэн   2188 2016-06-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.