|

Ямайкийн миссийн өмнөөс баярласан Нигерийн гоо бүсгүйн ЯЛАЛТ

Нигерийн гоо бүсгүй "Дэлхийн мисс"-ийн сүүлийн шатны ялагч болж хараахан чадаагүй. Гэхдээ түүний баярлан хөөрсөн чин сэтгэл үзэгчдийг хэн түрүүлснийг тэрхэн зуур мартахад хүргэжээ. 

Тэмцээний сүүлийн шатанд тайзан дээр гурван гоо бүсгүй дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйн титмийг зүүхээр сэтгэл догдлон хүлээж байв. Тэд бол Нигерийн мисс Ньекачи Дуглас, Бразилын гоо бүсгүй Элис Коэльо, Ямайкийн мисс Тони Энн Сингх нар юм. Дэлхийн миссийн нэрийг зарлах мөчид Нигерийн гоо бүсгүй Дугласын гаргасан сэтгэл хөдлөл бусдын хайрыг булааж, бусдын амжилтад хэрхэн баярлах шинэ стандартыг тогтоосон гэхэд болно. Ногоон өнгийн гоёмсог даашинз өмссөн Дуглас тайзан дээр өөрөө ялсан мэт эргэлдэн бүжиж, Дэлхийн миссийн титэм зүүсэн Ямайкийн мисс Тони Энн Сингхийг тэврэн авч, баяр хүргэсэн юм. 

Энэ үеэр 2019 оны манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодорсон Сингх шүүгчдийн шийдвэрт итгэж ядан алмайрч, түүнд баяр хүргэн тэврэх Бразилын гоо бүсгүйтэй хамт зогсож байв.

Тэмцээнд ялагдсан ч найзынхаа өмнөөс баярлаж чаддаг байх түүний чанар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, дүрс бичлэг нь дэлхий даяар тархан, интернетээр шуугиан тарьж байна.
 



Твиттер хэрэглэгчид "Нигерийн мисс шиг найзтай болох"-ыг хүсэж буйгаа илэрхийлсэн бол зарим нь "Түүн шиг найз байж чадна" хэмээн жиргэжээ. "Гоо үзэсгэлэнгийн хатан хаан бусдын ялалтад баярлаж буй агшныг нулимс дуслуулан үзлээ" гэх нэгэн байхад "Нигерийн мисс энэ тэмцээний хамгийн шилдэг нь байлаа" гэж хүмүүс сэтгэгдлээ хуваалцжээ. "2020 онд  найз чинь шинэ бизнес, ямар нэгэн шинэ зүйл эхлэхэд Нигерийн мисс шиг байгаараа” хэмээн нэгэн хэрэглэгч мөн жиргэжээ. Нэг ёсондоо энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүд өрсөлдсөн тэмцээнд Ямайкын гоо бүсгүй түрүүлсэн ч өөр нэг "ялагч" нь сайхан сэтгэлтэй Нигер бүсгүй болж чадлаа. Түүнийг дэлхий нийт түрүүлсэн бүсгүйгээс дутуугүй хайрлан, талархлын үгс зориулсаар байна. 

Сонирхуулахад, Ямайкийн гоо бүсгүй Сингх "Дэлхийн мисс"-ийн титэм зүүснээр анх удаа хар арьстай гоо бүсгүйчүүд АНУ-ын Мисс, АНУ-ын Өсвөр үеийн мисс, Америкийн мисс, Ертөнцийн мисс /Miss Universe/, Дэлхийн мисс хэмээх эрхэм цолыг бүгдийг нь хүртэж чадсан юм. 
 

553
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.