|

“Харанга”-ын Ц.Чулуунбатын гэргийдээ зориулсан “Үгүйлэн санана”

Т.САЙХАН

Ерөнхийлөгч  Х.Баттулга Үндэсний эрх чөлөөний өдрийг тохиолдуулан  "Харанга” хамтлагийн таван дуунд Төрийн соёрхол хүртээсэн.  Түүний нэг нь "Үгүйлэн санана ” хэмээх  бүтээл байлаа.  Тус бүтээлийг 1990-ээд оны эхээр "Харанга” хамтлаг дуулж, тэр үеийн залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан.

20 гаруй жил өнгөрсөн эдүгээ цаг үед ч энэ дуу хит хэвээрээ байгаа билээ.  "Харанга” хамтлагийн дуулж, олонд хүргэсэн "Үгүйлэн санана” дууны шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч С.Оюун бичиж, туурвисан юм. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Үгүйлэн санана даа” шүлгийг үнэхээр олон жилийн өмнө бичжээ.  Дуу гэдэг гурван жигүүртэй байдгийг Лхагваа маань ард түмэндээ мэдрүүлсэн дээ” гэж ярьсан байдаг.

Харин аяыг  Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат зохиосон.  Тэрээр Би 1985 оны аравдугаар сарын 15-нд дууны үггүйгээр хөгжмөө бичсэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун эгчийн номноос шүлгийг нь уншаад, 1993 онд эхнэртээ зориулж энэ дууг зохиосон юм. Тухайн үед  шүлэг маш их таалагдсан. Тэр үед "Харанга” хамтлаг "My rock” тоглолтоо хийж, энэ дууг дуулж билээ” гэжээ.

Үгүйлэн санана

Санана даа чи намайг санана
Сар нарыг унтуулан сэрээж санана
Нартайд чи намайг санаж гандана
Сартайд чи намайг санаж бүдэрнэ
Нартайд чи намайг санаж гандана
Сартайд чи намайг санаж бүдэрнэ

Үгүйлнэ дээ чи намайг үгүйлнэ
Үдэш унтавч зүүдэндээ үгүйлнэ
Өглөө босоод харцандаа үгүйлнэ
Өр зүрх чинь намайг үгүйлнэ
Өглөө босоод харцандаа үгүйлнэ
Өр зүрх чинь намайг үгүйлнэ

Би хаа ч явсан үргэлж чамтай
Сэтгэл зүрхэнд чи дандаа хамтдаа
чи хаа ч явсан үргэлж надтай
Хоёр сэтгэл тэмүүлэн бие биенээ хайна

Хүснэ дээ чи намайг хүснэ
Хүнийг хэлэлтгүй би өөрөө хүснэ
Хол газар хилийн дээсэн дээгүүр
Хоёр сэтгэл үгүйлэн бие биенээ хайна
Хол газар хилийн дээсэн дээгүүр
Хоёр сэтгэл үгүйлэн бие биенээ хайна

Би хаа ч явсан үргэлж чамтай
Сэтгэл зүрхэнд чи дандаа хамтдаа
чи хаа ч явсан үргэлж надтай
Хоёр сэтгэл тэмүүлэн бие биенээ хайна

Дандаа хамтдаа, үргэлж чамтай
Дандаа хамтдаа, үргэлж чамтай
Дандаа хамтдаа, үргэлж чамтай
Дандаа хамтдаа, үргэлж чамтай


Эх сурвалж:www.polit.mn 


905
  • Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-н буюу Битүүний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор боллоо Үзсэн   648 2021-02-04
  • Samsung албан ёсоор Galaxy S6 - г танилцууллаа Үзсэн   1603 2015-03-02
  • НЬЮ-ЙОРКТ ДӨРВӨН СОЛОНГО ТАТЖЭЭ Үзсэн   1162 2015-06-30
  • Айраг өртөөнд машин галт тэрэгтэй мөргөлдөн, машины жолооч газар дээрээ нас баржээ Үзсэн   1104 2019-02-02
  • Коби Брайнтын "DEAR BASKETBALL" кино Оскарт нэр дэвшлээ Үзсэн   945 2018-01-29
  • Хөөрхий залууг яахнавдээ Үзсэн   2521 2014-11-05
  • Р.ӨСӨХБАЯР: Н.ЭНХБАЯР УИХ-Д НЭР ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН Ч МАХН ЯЛБАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО Үзсэн   812 2020-05-19
  • Дэггүй хөрш - 09 анги - инээдмийн УСК Үзсэн   1747 2015-01-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.