|

Шанхай хотод шинэ жилээр болсон дроны үзүүлбэр үнэндээ хуурамч байжээ

 

2014 болон 2015 онуудад салютын үзүүлбэрээс болоод 36 хүн алагдсанаас хойш Шанхайд Шинэ жилийн баярыг даруухан тэмдэглэдэг болсон билээ. 

Тэгвэл 2020 оны 12-р сарын 31-нд Шанхай хотын удирдлага 2000 орчим дроныг агаарт хөөргөн гэрлийн үзүүлбэр үзүүлж буй бичлэг цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн юм. 

Энэхүү үзүүлбэрийн видеог хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төдийгүй олон улсын мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа Нью-Йорк Таймс сонин сайт дээрээ нийтэлж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс агаарын бохирдлыг үүсгэдэг салют шинэлэг байдлаар солихыг уриалж байсан аж. 


 

Харамсалтай нь энэ бүхэн худал болж таарав. Шанхай хотод шинэ жилийн үдэш байсан хүмүүс дээрх бичлэг дээр гардаг шиг ямар ч үзүүлбэр болоогүй гэдгийг баталж эхэлсэн байна. 

"Youtube" сайт дээрх нэгэн хэрэглэгч Шанхай хотын шинэ жилийн үдэш он солигдох үеийн бичлэгийг тавьсан бөгөөд тайлбар дээр нь "Шинэ  жилийн үдэш нэг ч дрон агаарт хөөрөөгүй" гэж бичсэн байжээ. 


 

Хятад дахь цахим хэрэглэгч нар ч гэсэн ихэд гайхаж байгаа юм. Шанхай хотын иргэд тэр дундаа үүний хаагуур нь өнгөрсөн юм бол хэмээн хэл ам хийх болжээ. Одоогийн байдлаар Шанхай хотын удирдлага мэдэгдэл хийгээгүй байна. 

 

829
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.