|

Турк: 177 хүнтэй “Boeing 737” онгоц осолджээ

Турк: 177 хүнтэй “Boeing 737” онгоц осолджээ


Туркийн нийслэл Истанбулын нисэх онгоцны буудалд өчигдөр /2020.02.05/ газардсан орон нутгийн "Pegasus Airlines” компанийн "Boeing 737” нисэх онгоц маш хүчтэй газардахдаа нислэгийн зурвасаас хэтрэн, их биеэрээ гулсан гурван хэсэгт хуваагджээ.

Онгоцонд нийт 171 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн байсан ба ослын улмаас нэг хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж, бэртсэн байна. Онгоц газардах үед хүчтэй аадар бороо орж байсан бөгөөд ослын дараа нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоож, нислэгүүдийг хойшлуулжээ. Зорчигчдын ихэнх нь турк хүмүүс байсан ба 20 орчим гадаадын иргэн байсан талаар эх сурвалжид мэдээлсэн байна.

Цахим сүлжээнд байршуулсан бичлэгээс харахад онгоц осолдсоны дараа гал гарч байсан ч гал сөнөөгчид амжиж унтрааж чаджээ. 20 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн "Pegasus Airlines” компани нь нийт 83 онгоцтой. Тэдгээрийн 47 нь "Boeing”, 36 нь "Airbus” компанийн онгоц аж.

Өмнө нь 2018 оны нэгдүгээр сард тус компанийн ижил загварын онгоц дээрхтэй төстэй байдлаар осолдсон бөгөөд нэг ч хүний амь эрсдээгүй байна.


594
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.