|

YouTube дээрх хамгийн муу клип сарын дотор 2 сая гаруй dislike авчээ /видео/

Германы дуучин 24 настай Bibi H-ийн "How It Is (Wap Bap…)" дууны клипийг YouTube дээрх хамгийн муу дууны нэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү клип сарын дотор 2.2 сая гаруй dislike авсан байна.

Энэ нь дуучныг эмзэглүүлээгүй гэнэ. Түүний хэлснээр, ямар ч байсан клип нь ийм олон хүнд хүрч тархсан нь – амжилт хэмээсэн тухай BT мэдээлжээ.

Бүсгүй ярихдаа, түүний "How It Is (Wap Bap…)" дуу нь интернэтийн хэрэглэгчдээс сөрөг үнэлгээ авсан ч Герман, Австрийн чартад гайгүй явж байгаа гэж хэлсэн аж.

Дуучин мөн Жастин Бибер болон Майли Сайрус зэрэг алдартай уран бүтээлчдийн клип нь мөн мянга мянган dislike авч байсан гэж тэмдэглэжээ.

Bibi H-ийн жинхэнэ нэр нь Byanka Haynike гэдэг аж. Тэрбээр "Би үнэхээр энэ дуундаа хайртай. Миний найзын бичсэн энэ дуу дуулахдаа давхар аз жаргалтай байсан юм" хэмээн хэлсэн байна.

М.Баяр

1384
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.