|

Дархан-Уул аймгийн АН-ынхан дуу дуулуулж, хууль зөрчлөө

Дархан-Уул аймгийн УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй Н.Мөнхдаш, Д.Энхтуяа, Б.Бямбасайхан нар УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчиж, нэр дэвшигчийн жагсаалтаас нэр нь татагдах болзол хангажээ.
Тэд "Voice of mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг Ө.Аззоригийг сонгуулийн сурталчилгааны нээлт дээрээ дуулуулсан байна.
Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь заалтыг зөрчсөн хэрэг юм. Сонгуулийн хуулийн уг заалт нь сонгогчдын саналыг татах зорилгоор урлагийн тоглолт зохион байгуулахыг хориглоно гэсэн заалт юм. Хэрвээ урлагийн тоглолт хийсэн бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 75.2-т зааснаар тухайн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасаж олон нийтэд мэдээлдэг заалттай юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тэдэнд СЕХ ямар арга хэмжээ авахыг харах л үлдлээ.
855
  • Ээжүүд яагаад хангалттай унтдаггүй вэ? Үзсэн   955 2018-04-19
  • Дэлхий ван гараг дээрх элсэн манханы бүтэц Үзсэн   1146 2019-04-20
  • Аав нь охиныхоо хуримаар бэлэг барьж олныг гайхшруулав /бичлэг/ Үзсэн   900 2016-12-16
  • Хаха Энэ бүүр юу вэ? Үнэхээр чадахгүй байгаа юм болуу албаар ингээд байгаа юм болуу Үзсэн   1524 2015-01-19
  • Гэгээн цагаан өдрөөр гудамжинд эхнэрээ зодож байна Үзсэн   5507 2015-03-10
  • Отгоо - Нэгэн залуу Үзсэн   2467 2014-07-23
  • Чинадын чанадаас хамтлаг – Уртын дууны Акапелла | 1-р шат | Дугаар 9 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1014 2016-11-01
  • СЛАВА ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - EXTACY ХАМТЛАГ Үзсэн   2478 2014-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.