|

М.Энхсайханы 10 сая ам.долларт лиценз зарсан байж болзошгүй баримт цацагдав

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан М.Энхсайханд 4,6 жилийн хорих ял оноосон билээ. Мөн түүнийг Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэх 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан билээ. Харин саяхан болж өндөрлөсөн Давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм. 

Тэгвэл өнөөдөр Paparazzi.mn сайт М.Энхсайхан 10 сая ам.долларт манай улсын зарим лицензыг БНХАУ-ын зарим иргэдэд зарсан байж болзошгүй баримтыг дэлгэсэн байна. 

Тус бичлэгт М.Энхсайхан, түүний хүү гэх Э.Батзул, БНХАУ-ын иргэн Шүн нар байх бөгөөд, бичлэгт  орчуулагчаар дамжуулан БНХАУ-ын нэгэн иргэн "10 сая ам.доллар миний бизнесийн хэмжээнд хамгийн их мөнгө оруулж байгаа хэрэг биш, хамгийн гол нь сайд таны албан тушаалтай хамтран ажиллах бол миний гол зорилго байгаа юм” гэжээ.

Учир нь цаг хугацааны хувьд М.Энхсайхан Монгол улсын сайдаар ажиллаж байх үе тус яриа болж байсан байж болзошгүй байна. Тодруулбал, тэрээр Ч.Сайханбилэгийн засгийн газарт Монгол Улсын Сайд хэмээх албан тушаалд томилогдон ажиллаж байсан билээ. 


iSee.mn


954
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.