|

Дарь-Эхийг зорьсон илгээлтийн эзэн Г.Ууганбаярт итгэл үзүүлэхийн учир

 
 

Дарь-Эхийг зорьсон илгээлтийн эзэн Г.Ууганбаярт итгэл үзүүлэхийн учир

 

Улаанбаатар хотын иргэд юу хүсдэг вэ? Гэх асуултад хүн бүр адил хариулт өгөх болов уу.  Утаагүй, түгжрэлгүй, хоггүй, айх аюулгүй амьдралыг хүн бүхэн хүснэ. Иймд иргэн бүр нийгэмд тулгамдсан асуудлыг төлөөлөгчөөрөө дамжуулан түүний гарц шийдлийг олох боломжтой. Иймээс иргэдийн хурлын төлөөлөгчид ард түмэнтэйгээ хамгийн ойр ажиллах ёстой хүмүүс гэж тодорхойлж болно.

МАН-аас БЗД-т нэр дэвшиж буй Г.Ууганбаярын хувьд Нийслэлийн өнгө төрх, бүтээн байгуулалтад гар бие оролцож, хаана юу хийх шаардлагатайг хэнээс ч илүү мэддэг боловсон хүчин. Түүнийг тойргийн иргэд нь асуудлын гарц шийдлийг олж, түүнийхээ араас тууштай явдаг, хөдөлгөөнтэй залуу гэж мэддэг юм билээ. Тэрээр нийслэлээ болон Баянзүрхийг жишиг хот, дүүрэг болгохын тулд шаардлагатай бүхий л асуудлуудыг хэдийнэ тодорхойлчихсон, түүнийгээ болохоос болохгүйг нь хүртэл гүйх болно гэсэн сэтгэлийн үгээ баянзүрхчүүдийн нэгээхэн хэсэгт дайж явна.

МАН-ын "Хотын хөгжилд хүчээ нэгтгэе” мөрийн хөтөлбөрт БЗД дэх төвийн гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, орлогод нийцсэн орон сууцтай Улаанбаатар, гэр хорооллын айл өрхийн орон сууц, ахуйн нөхцлийг сайжруулна, газрыг орон сууцаар солих үйл ажиллагааг эрчимжүүлнэ зэрэг иргэдийн хамгийн ихээр хүсч, шаардаж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Баянзүрх дүүргийн иргэдийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Тиймээс дээрх зорилтыг хэрэгжүүлснээр утаа униар, гудамж талбайн хог хаягдал гэх мэт нэн тулгамдсан асуудлууд цэгцэрч, хотын үзэмж эрс сайжраад ирнэ.

Тэгэхээр эдгээр бүтээн байгуулалтад ул суурьтай хандаж, жишиг дүүрэг болгохын тулд ур чадвартай, туршлага хуримтлуулсан дайчин нэгэн хэрэгтэй. Тэр утгаараа МАН мэргэжлийн хандлага, тууштай занг нь харгалзан үзээд Г.Ууганбаярыг БЗД-ийн 4-р тойрогт буюу тэр дундаа асуудал ихтэй Дарь-Эхийн нутагт илгээжээ. Иймийн учир Баянзүрх дүүргийн төдийгүй хотын хөгжлийн бодлогыг хамгийн оновчтой тодорхойлох хүний нэг бол нэр дэвшигч Г.Ууганбаяр  байх болно гэсэн дүр зураг улам тодорсоор байна.



870
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.