|

74 настай эр матарт зуулгасан гөлгөө аврахын тулд ус руу орж, матартай тулалджээ

АНУ-ын Флорида мужид 74 настай Ричард Вилбанкс хэмээх эр матарт хазуулсан 3 сартай гөлгөө аврахын тулд ус руу оржээ. Ричард Вилбанкс цөөрмийн эргээр гөлөгтэйгөө салхилж явтал матар гөлгийг нь зууж ус руу орсон байна. Улмаар Ричард араас нь орж, матарны эрүүнээс нь барьж гарч ирэн гөлгөө аварч чаджээ. 

 

Вилбанкс CNN-д өгсөн ярилцлагадаа "Бид цөөрмийн хажууд алхаж байтал матар уснаас пуужин мэт л хурдан гарч ирсэн. Би матрыг тийм хурдан гэж бодож байгаагүй. Нүд ирмэх зуур л ийм явдал болсон. Би матрыг төвөггүй барьж чадсан ч амыг нь онгойлгох үнэхээр хэцүү байсан. Матар миний гарыг бас хазсан тул би эмнэлэгт очиж анхан шатны тусламж авсан” гэжээ.

Түүний бичлэг ойролцоох хяналтын камерт бичигдсэн бөгөөд олон нийтэд дэлгэснээр Вилбанкс нэлээдгүй алдаршжээ. 

1065
  • Ээж нь гэрийнхэндээ дараагийн хүүхдийнхээ хүйсийг зарлаж байгаа нь ... Үзсэн   1073 2017-08-07
  • Өглөөг инээдээр угтъя: Ийм тэнэг хулгайч байх уу? Үзсэн   2039 2015-03-16
  • Владимир Путин: Манай түншүүд хаана байна? Үзсэн   1110 2015-11-18
  • БУРИАДАД СОЛИР УНАЖЭЭ /ВИДЕО/ Үзсэн   1076 2016-10-27
  • Месси-Роналду нар "Мөрөөдлийн театр"-д тулалдав (Бүтэн бичлэг) Үзсэн   1575 2014-11-20
  • Бичлэг: “Эл Чапо”-ийн хүүг баривчилсан цагдааг 200 удаа буудаж хөнөөв Үзсэн   761 2019-11-09
  • Хорт хавдар хэрхэн үүсдэг вэ Үзсэн   1248 2016-06-22
  • Маск-"Эх хэл" хошин шог xaxaxa Үзсэн   1652 2016-01-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.