|

Беларусийн идэвхтэн шүүх хурлын үеэр хоолойгоо зүсжээ

Беларусийн идэвхтэн Степан Латыпов нийслэл Минск хотод болсон шүүх хуралдааны үеэр өөрийнхөө хоолойг зүссэн гэж орон нутгийн хүний эрхийн байгууллага болон сөрөг хүчний хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрээр үзэг мэт зүйлээр хоолойгоо зүссэн бөгөөд дараа нь ухаан алдсан гэж шүүхийн танхимд байсан гэрчүүд мэдээлсэн байнаАлбаныхан түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд хагалгааны дараа биеийн байдал нь сайн байгаа гэж тэмдэглэсэн байна.

Хууль хяналтынхан Латыповыг сөрөг хүчний олон нийтийн сүлжээ байгуулсан хэргээр өнгөрсөн оны 9 дүгээр сард баривчилсан бөгөөд дараа нь цагдаа нарыг эсэргүүцсэн хэргээр нэмж буруутгажээ. Гэвч тэрээр бүх хэргийг няцаасаар байгаа юм.

Өнгөрөгч мягмар гарагт болсон шүүх хуралдааны үеэр түүний аав гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд үүний дараа Латыпов өөрийгөө гэмтээсэн гэж Беларусийн "Виасна" хүний эрхийн байгууллага мэдээлжээ. Үүнээс өмнө тэрээр аавдаа хандан "Аав аа, цагдаа нар намайг хэрвээ хэргээ хүлээхгүй бол харгис хэрцгий гэмт хэрэгтнүүдтэй хамт хорьж хамаатан садан, хөршүүдийн минь эсрэг эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж сүрдүүлсэн" хэмээн хэлжээ.   Ингээд Латыпов сандал дээр гарч зогсоод, нэгэн цагаан зүйл амандаа хийгээд, шууд хоолойгоо зүсэж эхэлсэн гэж шүүхийн танхимд байсан түүний найз ярьсан байна. Түүнчлэн хамгаалалтын ажилтнууд түүний торны түгжээг тайлахад маш их хугацаа зарцуулсан гэж гэрчүүд мэдүүлжээ. 


Эх сурвалж: BBC

807
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.