|

Германы жүдоч дасгалжуулагчдаа алгадуулснаа тайлбарлав

Германы жүдоч Мартина Трайдос олон нийтийн сүлжээнд олны дургүйцлийг төрүүлээд байгаа дүрс бичлэгт тайлбар хийжээ. Дүрс бичлэгт түүний дасгалжуулагч Клаудио Босса татамид гарахаас нь өмнө сэгсэрч, алгадаж байгаа нь харагддаг.

Мягмар гарагт Трайдос дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтлэхдээ "Хангалттай хүчтэй байсангүй” гэсэн тайлбартай бичсэн байна. Германы жүдоч 63 кг жинд Унгарын тамирчин Софи Озбаштай барилдаж, ялагдсан юм.

Дасгалжуулагчийнхаа энэхүү үйлдлийг тайлбарлахдаа тэрбээр "Залуус аа, санаа бүү зовоорой. Энэ бол тулааны өмнө миний сонгодог зан үйл юм. Намайг халаахын тулд миний дасгалжуулагч хүссэнийг минь хийдэг юм. Тиймээс түүнийг битгий буруутгаарай. Ийм зүйл тулааны өмнө сэргэхэд надад хэрэгтэй байдаг юм” гэж тайлбарлажээ.

Лхагва гарагт энэхүү дүрс бичлэгтэй холбогдуулан Олон улсын жүдо бөхийн холбоо албан ёсны анхааруулга гаргасан байна.

"Жүдо бөх нь сурган хүмүүжүүлэх спорт бөгөөд жүдо бөхийн ёс зүйн дүрэмд харшилсан ийм үйлдлийг үл тэвчинэ” гэж тус холбооны мэдэгдэлд онцолсон байна.
 

792
  • Сет Глиер: Монголд хийх тоглолт амьдралын маань гайхалтай мөчүүдийн нэг байх болно Үзсэн   1038 2018-04-06
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   843 2017-06-28
  • Швайнштайгерийн хөлөөрөө сагс тоглох авьяас Үзсэн   14737 2014-07-25
  • Бригада киног хэдхэн минутанд хураангуйлсан бичлэг........... Үзсэн   3128 2015-09-23
  • Ийм юм байж болох уу- Гайхалтай илбэ Үзсэн   2488 2014-07-24
  • "Цензургүй яриа" нэвтрүүлэг МУСГЗ Го.Бадарч Үзсэн   5351 2014-07-15
  • Санаа нийлээд бут авдаг найзууд байдаг л биздээ Үзсэн   1036 2019-01-22
  • Туслахын оронд доог дохуу хийгээд өнгөрдөг юм билээ/видео мэдээ/ Үзсэн   1236 2014-12-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.