|

Вена хотын төвд болсон халдлагын ДҮРС БИЧЛЭГ цацагджээ

 

Даваа гарагт Австрийн нийслэл Вена хотын төвд хэсэг үл мэдэгдэх этгээд зургаан газар цуврал халдлага үйлджээ.

Халдлагад өртсөн объектуудын нэг нь Жүүдийн сүм болжээ. Австрийн Канцлер Себастьян Курц халдлагыг алан хядах ажиллагаа гэж мэдэгдсэн байна.

Хууль хүчнийхний мэдээллээр, халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн хүнд шархдаж, дор хаяж 15 хүн хөнгөн хэлбэрийн шарх авчээ.  Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээллээр, амиа алдсан хүний тоо долоод  хүрээд байна. Австрийн Дотоод хэргийн сайд Карл Нераммерийн мэдэгдсэнээр,  халдлагын улмаас хэд хэдэн хүн амиа алдаж, халдлага үйлдсэн дор хаяж нэг этгээд оргон зугтаасан байна. Одоогийн байдлаар, дөрвөн алан хядагчийг саатуулаад байна. Олон нийтийн сүлжээнд халдлагын дүрс бичлэг цацагджээ.


АНУ-ын хэт даврагчдын мэдээллийн идэвхэд мониторинг хийдэг "SITE Intelligence Group” компани Вена дахь халдлагад жихадууд оролцсон гэж мэдээлжээ. Энэхүү халдлага нь "Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй эвсэлд Австри улс нэгдэн оролцож буйн "төлөөс” гэж тус компани онцолсон байна.

Австрийн Канцлер Себастьян Курц Вена хотын захирагчтай мягмар гарагт /2020.11.03/ Вена дахь сургуулиудыг хаах тохиролцоонд хүрсэн гэж Дотоод хэргийн сайд Карл Нехаммер мэдэгджээ. Тэрбээр ард иргэдийг боломжтой тохиолдолд гэртээ үлдэж, хотын төвөөр очихгүй байхыг уриалсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Вена дахь халдлагыг хатуу буруушааж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ. Антониу Гутерриш амиа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд мөн эмгэнэл илэрхийлжээ.


1161
  • Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-н буюу Битүүний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор боллоо Үзсэн   648 2021-02-04
  • Samsung албан ёсоор Galaxy S6 - г танилцууллаа Үзсэн   1603 2015-03-02
  • НЬЮ-ЙОРКТ ДӨРВӨН СОЛОНГО ТАТЖЭЭ Үзсэн   1162 2015-06-30
  • Айраг өртөөнд машин галт тэрэгтэй мөргөлдөн, машины жолооч газар дээрээ нас баржээ Үзсэн   1104 2019-02-02
  • Коби Брайнтын "DEAR BASKETBALL" кино Оскарт нэр дэвшлээ Үзсэн   945 2018-01-29
  • Хөөрхий залууг яахнавдээ Үзсэн   2521 2014-11-05
  • Р.ӨСӨХБАЯР: Н.ЭНХБАЯР УИХ-Д НЭР ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН Ч МАХН ЯЛБАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО Үзсэн   812 2020-05-19
  • Дэггүй хөрш - 09 анги - инээдмийн УСК Үзсэн   1747 2015-01-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.