|

Афганы эмэгтэй тамирчдын спорт төгсгөл болж байна

 

Афганистаны эмэгтэйчүүдийн шигшээ багаас Талибан хөдөлгөөний нөлөөгөөр эмэгтэйчүүдийн спорт Афганистанаас бүрмөсөн алга болох болно хэмээн мэдээллээ.

Шигшээ багийн тамирчин Нахида Ибрахим Кай эмэгтэйчүүд Талибаны удирдлаган дор чөлөөтэй стадион руу явах, тоглолтонд амжилт гаргах боломжгүй болж байгааг онцолсон бол өөр нэгэн тамирчин Нилуфар Вафа хэд хэдэн улсаас урилга хүлээн авсан, явах тохиромжтой мөчийг хүлээж буйгаа хэлсэн байна. Мөн үндэсний гандболлын шигшээ багийн тамирчин Машид Мубариз Талибан зөвхөн спортод нөлөөлөөд зогсохгүй, улс даяарх эмэгтэйчүүдийн эрх чөлөөнд халдана хэмээж, өөрөө улсаа орхих боломж эрэлхийлж буйгаа дурджээ. Эмэгтэй тамирчид олон улсын тэмцээнд орж эх орныхоо тугийг мандуулахыг хүсч байна.


Эх сурвалж: А24 мэдээний агентлаг
714
  • (solongos helnii anhan shat hicheel) Korean Language for Mongolian 1 Үзсэн   4355 2014-07-17
  • МУГЖ Ж. Алтанцэцэгийн “Чинийхээ хайранд жаргая” дууны клип цацагдаж эхэллээ Үзсэн   858 2018-10-19
  • Амбий ба Захиалгат Инээд Виз Үзсэн   2358 2014-07-15
  • Хятадууд “Форд”-ыг хамгийн үнэтэй жийп болгожээ Үзсэн   1130 2018-03-26
  • ust For Laughs Gags Ultra Best Off Video Үзсэн   4147 2014-07-19
  • Wolarsen show №3 Engiin&Ereeper Ganaa Үзсэн   1186 2019-08-16
  • Махлаг бүсгүйчүүдийг магтан үглэсэн рэппэр Khari Үзсэн   1099 2016-01-07
  • "Сайн уу? Сайнаа" ток шоу С.Сарантуяа Монгол Улсын Ардын Жүжигчин Үзсэн   5702 2014-07-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.