|

“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа

70 дахь удаагийн "Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар шалгарсан уран нугараач А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа.

 


 

А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй.

 

Уран нугараач А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад зохиогдсон "Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон нэгдүгээр байр, 2018 онд Мьянмар улсад зохион байгуулагдсан "Miss Grand International ” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан түүхтэй юм.

Харин уран нугаралтаар Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, Хонгконг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байжээ.

"Дэлхийн мисс” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй миссүүд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байгаа. Тодруулбал, 2016 онд мисс А.Баярцэцэг шилдэг 11-т, 2017 онд мисс Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорсон бол, 2018 онд мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч, дэлхийн тайзан дээр Монгол өв соёлоо сурталчилсан төдийгүй түүний санаачилсан сүрьеэгийн эсрэг төслийг Хятадын тэргүүн хатагтай дэмжиж, 100 мянган юанийн хандив өргөж байсан. official zlibrary domain z library . Find free books

Харин 2019 онд "Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс М.Цэвэлмаа "Зорилго бүхий гоо сайхан” номинацийн топ 10-т шалгаран Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоосон.

"Дэлхийн мисс” тэмцээн нь 1951 оноос хойш 70 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйг нэрлэсэн олон улсын арга хэмжээ юм. Тус тэмцээний зорилго нь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжихэд оршдог ба оролцогч миссүүдийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн төслүүд нь тухайн нийгмийн тулгамдсан асуудлуудад гарц, шийдэл, дэмжлэг болж байдаг. "Дэлхийн мисс” тэмцээний финалийн шалгаруулалт нь телевизээр шууд дамжуулагддаг бөгөөд 2 тэрбум гаруй хүн үзэж сонирхдог.

591
  • Өнгөрсөн шөнө болсон аваргуудын лигийн тоглолтын тойм бичлэгүүд Үзсэн   1217 2016-09-29
  • Тэ Жангум буюу Ли Ён Эгийн Монгол хоол амталсан түүх /бичлэг/ Үзсэн   2194 2014-10-05
  • Усны хувцас өмссөн 95кг жинтэй махлаг бүсгүй олныг гайхшруулжээ Үзсэн   2816 2014-10-05
  • Монгол Улс 2016 онд АСЕМ-г даргалахаар боллоо Үзсэн   990 2014-10-21
  • Sexy love dance Үзсэн   3091 2015-07-10
  • HERO ENTERTAINMENT ИЙН АСУУДЛААР ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ 07 01 Үзсэн   2441 2014-07-18
  • AI vs Nelly Илжигдсэн бичлэг Үзсэн   1271 2014-10-22
  • Үнсэх гээд аварга могойд хамраа хазуулжээ Үзсэн   1088 2016-01-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.