|

"Дотоодын тээвэрчдийн амьдрал маш хүнд байна"

Тээвэрчдийн төлөөллөөс шинээр байгуулагдсан засгийн газар, зам тээврийн сайдад хандан тулгамдаж буй асуудлынхаа талаар мэдээлэл хүргэж,  есдүгээр сарын 10-ны дотор шийдвэрлэхгүй бол ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. (2022.09.05) 


"Баянзам" тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Х.Баярхүү "Нүүрсний гурван бүлэг орд уурхайгаас 230 км зайд тээвэрлэдэг уртын тээвэрт асуудал үүсээд удаж байна. Үүнийг төр засгийн удирдлагууд маань олж харахгүй байна.

2020 онд 80 юаниар тээвэр хийдэг байж байгаад цар тахал гарч, нүүрсний экспорт зогссон. Улмаар энэ оны тавдугаар сард буюу гурван сарын өмнөөс эргэн тээвэрлэлт хийж эхэлсэн. Шатахууны үнэ хоёр жилийн өмнөхөөс маш их өссөн байхад бид тухайн үеийн ханшаараа өдийг хүртэл явсаар байна. 

Энэ хэвээр удаан үргэлжилбэл тээвэр зогсоход хүрнэ. 

Бид энд зовлон ярих гэж ирээгүй. Шийдэл байна. Үнэ ханшаа бодитой тогтоож, гэрээгээ шинэчлэх хэрэгтэй. Үүнд жишиг тариф баталсан яам анхаараач. Бид улс орныхоо эдийн засгийн хүнд нөхцөлд байгааг бодоод өдийг хүртэл тэвчлээ. Цаашид чадахгүй" гэсэн юм. 

Тээвэрчдийн зөвлөлийн дарга Н.Ялагдашгүй "Улсын эдийн засгийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрчид маш хүнд байдалд ороод байна. Цар тахлын нөхцөл байдал болон гурван сайдын хамтарсан шинэ журмаар богинын тээвэрлэлтийг зөвхөн чингэлэгтэй машинаар явуулдаг болсон. Үүнээс болж монгол тээвэрчид богинын тээвэрлэлт хийхээ больсон. Учир нь дотоодын тээвэрчид, үндэсний компаниуд ширхэг бүр нь 380 сая төгрөгийн давхар чиргүүлтэй машин худалдан авах чадваргүйгээс болоод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гаднын компаниудад өөрсдийн тээврийн ажлаа алдсан.

Нэгэнт ийм болсон ядуу тавилантайгаа эвлэрээд уртын тээвэрлэлтэд явах гэтэл асуудал үүсээд байна.

Тавантолгойн уурхайгаас Цагаан хад чиглэлд нэг талдаа 230 км туулдаг. Энэ хатуу тээвэрт бид богинын тээвэрлэлтээс 11 дахин хол зам туулж байгаа мөртлөө хэд дахин бага тээврийн хөлсөөр буюу 80 юаниар тээвэрлэлтэд гарахаар очсон.

Ингээд ч болов уртын тээвэрлэлтэд явж байхад машины жин, ачааны жин хоёр нь нийлээд 44кг байх ёстой гэдэг ийм шаардлагыг төрийн эрх бүхий байгууллагууд тавьж байна. Дан чиргүүлтэй шаланзны ачаагүй, өөрийн жин нь 25 тн байдаг. Тэгэхээр 19 тонн ачаа ачна гэсэн үг. Улаанбаатарын шахмал түлшний тээврийн хөлсний хамгийн өндөр дүн нь нэг тоннд 100 мянган төгрөг байдаг. Ингээд 1,9 сая төгрөгөөр Улаанбаатар руу тээвэр хийхээр энэ мөнгө нь түлшний зардалд ч хүрэхгүй байна.

Дотоодын тээвэрчдийн амьдрал маш хүнд байна.

Өнөөдрөөс эхлээд тав хоногийн дотор төрийн эрх бүхий дарга, салбарын шинэ сайд нараас энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсэж байна. Хэрэв энэ есдүгээр сарын 10-ны дотор гацаанаас гаргахгүй бол тээвэрчид нэгдэж, нэгдсэн ажил хаялт зарлаж, эрх ашгаа хамгаалахаар нэгдэх болно" гэсэн юм. 

538
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.