|

Б.Баасандорж: Нэр бүхий найман байгууллагын 507 тонн махнаас хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аюултай нян илэрсэн

 

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээллийг МХЕГ-аас өнөөдөр танилцуулав.

 

Мах бэлтгэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэлээд зөрчил илэрсэн. Зөрчил гаргасан байгууллагуудад хатуу арга хэмжээ тооцсон бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах дүгнэлтийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгож байгаа талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар(МХЕГ)-ын дарга Б.Баасандорж хэлсэн юм.

Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар экспортлох эрхгүй буюу эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн аж ахуйн нэгжүүдийг илрүүлсэн. Экспортлох эрхгүйгээр долоон аж ахуйн нэгж 541.5 тонн мах бэлтгэсэн байна. Нэр бүхий долоон компани экспортлох эрхгүйгээр дулааны аргаар мах бэлтгэж агуулахдаа хадгалсан байгаа юм.

Түүнчлэн шинжилгээний дүнгээр найман аж ахуйн нэгжийн стандартын шаардлага хангаагүй 507.08 тонн мах илэрсэн. Хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аюултай нян илэрсэн учраас албадлагын арга хэмжээ авч 507.08 тонн махыг устгуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүллээ” гэсэн юм.

589
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.