|

МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан оймсныхоо түрийнээс нэг боодол 100 долларын дэвсгэрт гаргаж иржээ

Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр АТГ дээрх бичлэгүүдийг өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дэлгэв.   "Авто тээврийн үндэсний төв"-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр, "Мэргэжлийн хяналтын ерөнхий газар"-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга асан Н.Баярсайхан нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад бэхжүүлсэн дүрс бичлэгийг танилцуулав.

Нэгжлэгийн үеэр МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан оймсныхоо түрийнээс нэг боодол 100 долларын дэвсгэрт гаргаж ирсэн байна.
Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон байна. 


1174
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.