|

"Таны дүүг үү, мэдэхгүй"

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

"Хааны шинэ хувцас" хэмээх алдарт ёгт үлгэр бий. Түүн дээр хоёр зальхай этгээд "Хорвоо дэлхийд байхгүй хосгүй чамин хувцас хийж өгнө" хэмээн хааныг мэхлээд болзсон өдөр болоход "Ухаантай хүнд харагддаг, тэнэг хүнд үзэгддэггүй хувцас өөрт нь өмсүүллээ" гэж хэлдэг.

Мэдээж хаан тэнэг болохгүйн тулд юу ч харахгүй байгаагаа хэлэлгүй "шинэ хувцас"-тайгаа ард олныхоо дунд гарна. Хаандаа тал алдахыг хүсээгүй түшмэдүүд, ард иргэд нь түүний хувцсыг сайхан болсныг шагшин магтана. Гэтэл нэг хүү олны дундаас "Хараач, хаан нүцгэн явна" гэж хэлэх нь тэр.

Түүнтэй төстэй цочроог нэгэн цэцэрлэгийн хүү нийтэд өгч орхилоо.

Тодруулбал, телевизийн сурвалжлагч: -Миний дүүг хэн гэдэг вэ?

Хүү: -Таныг дүүг үү. Мэдэхгүй. Ийм харилцан ярианы бичлэг интернэтэд шуугиан тарьж байна. Цэцэрлэгийн насны хүү, сурвалжлагч гэхээр нэг нь юу ч мэдэхгүй гэнэн амьтан нөгөө нь хэл ярианы мэргэжилтэн хоёрын харьцуулалт болж харагдаж байгаа. Гэтэл хүү түүнийг мад тавьчихжээ.

Хүмүүс хүүг өхөөрдсөн сэтгэгдэл олныг бичиж байна. Гэвч нөгөө талаас тэр хүүгийн хариулт "Хаан нүцгэн байна" гэж хэлсэн ёгт үлгэрт гардаг хүүгийн алдарт үгтэй адил сонсогдоно.

Өнөөдөр зарлал, реклам байтугай албан захирамж, хэвлэлийн мэдээн дунд утгыг нь буруу ойлгочих юм бишгүй гардаг болчихож. Энэ болгоныг "Цаг үеийн зүйл", "Буруу ярьж, зөв ойлголцоно" гэх мэт биеэ өмөөрсөн үгсээр хамгаалдаг.

Тиймээс ч хэлний эвдрэлийн талаар хэл ам таталдаг насанд хүрсэн хүн одоо бараг байхгүй болсон байх аа. Харин хүү асуултыг зев ойлгож зохих хариултыг нь өгсөн байна. Хүн бүр цагаан цаас шиг төрдөг.

Түүн дээр орчин нь юу дуртайгаа эрээчдэг гэлцдэг. Хаана хаанаа хэл яриандаа анхаараад засаад явбал боломж бийг энэ явдал харууллаа. Үгүй бол тэр хүү хожим "буруу ярьж зөв, ойлгодог" л болчихно.

 



Ж.Энх

Эх сурвалж: Нийслэл таймс


1912
  • Нисдэг загас барих ийм амархан Үзсэн   1663 2015-09-23
  • ТАНАЙД ХОНОЁ - ТЭМЭЭЧИН БҮСГҮЙ Н.БАЙГАЛМАА Үзсэн   1614 2018-06-11
  • Оросын бүжигчид Youtube-д сенсаци тарив Үзсэн   10223 2014-08-18
  • С.Эрдэнэцогт: Өөртэйгээ таарсан шоучин хэдэн нөхөдтэй дүрсгүйдэж явсан Үзсэн   1205 2015-06-24
  • Lil Thug E - Havar ft. Ideree Үзсэн   995 2019-02-21
  • АНУ-д Монголоо сурталчилж, дэлхий дахинд авъяасаа гайхуулж яваа Б.Марал охины үзүүлбэр Үзсэн   1060 2018-09-18
  • “Баганат Өргөө” компани цэвэр усны шугам дээр зөвшөөрөлгүй барилга барьж байна Үзсэн   752 2021-04-06
  • Эрчүүдийн эмэгтэйлэг шинж хэтэрвэл ... /бичлэг/ Үзсэн   2181 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.