|

Хүүхэн жолооч Жэймс Бондыг дууриав (видео)

Хорватын Долмация дүүрэгт цагдаа нар яарч сандарсандаа салж буй гүүрэн дээгүүр харайлгасан жолоочийг саатуулан торгожээ. Тэр зоригт эмэгтэй Жэймс Бондын хэв маягаар аюултай үзүүлбэр хийснийг гэрчүүд гар утсандаа бичиж авчээ.


47 настай Мария Скрачич бүсгүйн хөлөглөж явсан машин дээш өргөгдсөн гүүрэн дээгүүр үсэрч харайв. Өсвөр насны охинтойгоо хамт явж байсан тэрбээр кофены газар руу яарч байсан гэнэ. Машин нь амжилттай газардангуут аюулгүйн дэрнүүд нь бүгд үлээгджээ. Харин Скрачич бүсгүй аян замаа үргэлжлүүлсэн бөгөөд кафены дэргэд очиж зогссон байна.


Түүнийг тэнд цагдаа нар хүлээж байсан аж. Скрачич аюултай жолоодлого хийсэн тул 30 еврогоор торгуульснаас гадна машинаа авто засварын газар руу аваачиж өгчээ. Эх сурвалж www.wikimon.mn
1715
  • Хорин жил ургуулсан үс Үзсэн   1300 2017-03-21
  • Vandebo ft. Saryuna - Baka Үзсэн   803 2020-02-01
  • Гайхалтай Хүмүүс ч юм юмаар хөгжим тоглох юмаа Үзсэн   1099 2015-07-17
  • Бригада 1 анги Үзсэн   1351 2015-01-09
  • Улс төрд залуусын оролцоо бий юу? Үзсэн   1390 2018-08-24
  • Хайртай бол хартай УСК Үзсэн   3444 2015-01-12
  • Хүн хөгширч биш хөшиж үхдэг Үзсэн   1604 2014-10-09
  • Зам дээр машин шатжээ /бичлэг/ Үзсэн   1429 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.