|

Улсын цэцэрлэгүүдийн тоо нэгээр нэмэгдлээ

Баянгол дүүргийн 19 -р хороо шинэ цэцэрлэгтээ болжээ. Дэлхийн банкны санхүүжилтээр 550 сая төгрөгийн хөрөнгөөр баригдсан энэ цэцэрлэг 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 4 бүлэгтэй хичээллэж байна. 1500 –аад оршин суугчидтай 19 -р хороо өмнө нь улсын төсвий мэдлийн нэг ч цэцэрлэггүй байсан бөгөөд 16 иргэний түр эзэмших гэрээтэй газрыг чөлөөлснөөр цэцэрлэг барих газартай болжээ. Баянгол дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд 5000 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдсан бол 16300 хүүхэд гэрээр хүмүүжиж байна. Дөнгөж үүдээ нээгээд удаагүй 198- р цэцэрлэг шиг шинээр баригдах цэцэрлэгүүд дүүргийн хэмжээнд энэ жил 4, сургууль цэцэрлэгийн цогцолбор хоёр баригдахаар төлөвлөгджээ. 4 цэцэрлэгийн хувьд хуучин барилгы нь нурааж шинээр баригдах төлөвлөлттэй бол 14 цэцэрлэгт барилгын өргөтгөл хийх юм байна. Одоогийн байдлаар Баянгол дүүрэгт улсын өмчийн 32 хувийн хэвшлийн 57 цэцэрлэг ажиллаж байгаа бөгөөд цэцэрлэгт хамрагдалт 88 хувьтай байна гэсэн мэдээллийг дүүргийн боловсролыг газраас өгч байна. Хэрэв газар нь олддог бол дахин шинэ цэцэрлэгүүд барих нэн шаардлагатай аж.
1599
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.