|

Монголбанк бодлогын хүүгээ 1 хувиар нэмлээ

Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөрийн хуралдаанаараа мөнгөний бодлогын хүүг 0,1 нэгж хувиар нэмэгдүүлэн, 13 хувь болгох шийдвэрийг гаргажээ. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд сүүлийн хоёр жилд хэрэглээний үнийн индекс 2014 оны эцэст жилийн 11.0 хувь болж буурсан ч төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт болон төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөөгөөр суурь инфляци 12.6 хувь буюу өндөр хэвээр мөн эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал сэргээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн жилд 6,5 тэр бум ам.доллараар багассан зэрэг шалтгаан нь мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. ОУВС Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2015 онд 5 хувийн өсөлттэй байхаар төсөөлсөн. Харин Монгол банк төрийн бодлого шийдвэр уялдаа холбоотой байж чадвал энэ төсөөлөл 10 хувьд хүрэхээр байна гэж тооцжээ. Тиймээс төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд 2015-2016 онд мөнгөний бодлогын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг сэргээх, тэлэх, лотоод аквтивийн үнэлгээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж төлөвлөжээ. Гадаад валютын улсын нөөцийн хувьд 2014 оны эцэст 1650 сая ам. доллар байсан нь импортын 4,9 сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа гэсэн үг юм байна. Харин ам доллаоын төгрөгтэй харьцах ханшийн 2 гаруй хувиар өсөөд байгаа өсөлт уул уурхайн тоног төхөөрөмжийн импортын эрэлтээс хамаарч байгаа бөгөөд хавар хүртэл үгэлжлэх төлөвтэй байна. Хэрвээ Монголын эдийн засагт СМАР төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж, 4 тэр бум бум долларын урсгал оруулж ирсэн тохиолдолд төгрөгний нэрлэсэн ханш 10-15 хувиар чангарах нөхцөл бүрдэж болохоор байгаа юм байна. төсвийн өнөөдөр тулаад байгаа хүндрэл нь төсвийн хөрөнгө оруулалтын буруу төлөвлөлтөөс үүдсэнийг Монголбанк энд цохон онцолж байна. Цаашид хуримтлалруу чиглэсэн зээлрүү анхаарах нь зөв гэдгийг хэлж байна. Үүний нэг хэлбэр нь найман хувийн хүүтэй моргажийн зээлийн бодлого гэв.
1669
  • Асашёрюу Д.Дагвадорж яст мэлхийний цус ууж байгаа бичлэг Үзсэн   2366 2014-08-04
  • Ганнам стайлын Хятад хувилбар "Чик-Чик" Үзсэн   4071 2014-11-25
  • Аймшигтай цэвэр ялалт Үзсэн   1409 2015-09-17
  • БРИГАДА - монгол хэлээр - 3-р анги Үзсэн   8186 2014-07-28
  • Өсгийтэй гуталтай бүжиглэдэг хамтлаг Үзсэн   2011 2014-07-28
  • Ц.Нямдорж: Эдийн засаг хүнд байхад эрх баригчид бие биенээсээ зугтахаа болимоор юм Үзсэн   1028 2015-12-23
  • Left Behind (2014) Үзсэн   3003 2014-12-17
  • Уулын төмөр МУСК Бүтэн Үзсэн   4930 2014-07-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.