|

Хэний ч мартхааргүй Бүх одод

Америкийн сагсанбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг бүх оддын тоглолт буюу супер бямба гараг манай цагаар ням гарагийн өглөө 08.30-д эхэлсэн билээ. Энэхүү арга хэмжээ нь Багийн тэмцээн буюу шидэлтийн тэмцээн, ур чадварын тэмцээн, 3-н онооны шидэлт, хамгийн сүүлд нь спрайт слэм данкын тэмцээн болсон.

Багийн тэмцээн буюу шидэлтийн тэмцээн

Бошийн баг

  • Крис Бош - Миами Хит
  • Доминик Вилкинс - Зодог тайлсан (Атланта Хоукс)
  • Свин Кэш - Нью Йорк Либерти

Карригийн баг

  • Стефен Карри - Голден Стэйт Уарриорс
  • Делл Карри - Зодог тайлсан (Торонто Рэпторс)
  • Сью Бёрд - Сиэтл Сторм

Дависын баг

  • Энтони Давис - Нью Орлеанс Пеликанс (Пол Миллсап - Атланта Хоукс)
  • Скотти Пиппен - Зодог тайлсан (Чикаго Бүллс)
  • Елена Делен Донн - Чикаго Скай

Уэстбрүүкийн баг

  • Расселл Уэстбрүүк - Оклахома Сити Тандер
  • Анферни Хардуэй - Зодог тайлсан (Миами Хит)
  • Тамика Кетчинс - Индиана Февер

​Багийн тэмцээнд Крис Бошийн баг Уэстбрүүкийн багтай шигшээд шалгарч улмаар Бошийн аваргаа хамгаалсан.

 


Ур чадварын тэмцээнд шилдгүүд оролцож ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн. Өмнө нь ур чадварын тэмцээн хугацаагаар өрсөлддөг байсан бол харин энэ удаад 2 тоглогч уралдаж хэн түрүүлж үйлдлүүдээ хийж дуусгасан нь ялагч болох билээ. 

Ур чадварын тэмцээн

  • Жефф Тийг - Атланта Хоукс
  • Трей Бёрк - Юта Жазз
  • Жон Уолл - Вашингтон Уизардс - (Патрик Беверли - Хьюстон Рокетс)
  • Айзая Томас - Финикс Санс
  • Майкл Картер-Виллиамс - Филаделфиа 76 (Элфрид Пэйтон - Орландо Мэжик)
  • Кайл Лоури - Торонто Рэпторс
  • Жимми Батлер - Чикаго Бүллс (Деннис Шрёдер)
  • Брандон Найт - Милуаки Бакс​

​ Харин энэ улаагийн бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээнд Хьюстон Рокетсийн Патрик Беверли түрүүлсэн. Патрик Беверли: "Би өнөөдөр азтай байлаа. Бурхан намайг энэ тэмцээнд түрүүлэхэд их тус нэмэр боллоо"

 

 

 

Холын зайн шидэлт буюу 3-н онооны шидэлтын тэмцээн

  • Клей Томпсон - Голден Стэйт Уарриорс
  • Жэймс Харден - Хьюстон Рокетс
  • Марко Белинилли - Сан Антонио Спөрс
  • Кайл Корвер - Атланта Хоукс
  • Ж.Ж.Реддик - Лос Анжелес Клипперс
  • Уэсли Маттьюз - Портленд Трэйл Блэйзерс
  • Стефен Карри - Голден Стэйт Уарриорс
  • Кайри Ирвинг - Кливленд Кавальерс

3-н онооны шидэлтийг энэ удаагийн бүх оддын хамгийн чимх зүйл нь байх болов уу гэж олон ч хүн хэлж таамагласан. Яагаад гэвэл НБА-н одоо цаг үеийн шилдэг найман шидэгч нар оролцож байгаа учраас тэр. Харин Стифен Карригийн хувьд 3-н онооны шидэлтийн тэмцээнд түрүүлсэн цагт би энэ тэмцээнд орохгүй. Түрүүлээгүй цагт энэ тэмцээнд орсоор байна гэж хэлсэн. Түүний хэлсэн нь ч биелэлээ олж энэ удаагийн бүх оддын 3-н онооны шидэлтэнд түрүүлж аварга болсон.

.

 

Слам Данкийн тэмцээн сонирхолгүй болж магадгүй гэсэн хүмүүсийн яриа тэмцээнд оролцогч Зак Лавин, Яннис Антетокунбо, Виктор Оладипо, Месон Пламли нарын нэр нь зарлагдсанаас хойш гараад байсан. Харин эрсэгээрээ үзэгч фэнүүдийнхээ нүдийг хужирласан слэм данкийн тэмцээн болсон гэж мэргэжилтнүүд үзсэн. Зак Лавин эхний шатанд 100 оноо авч бас нэгэн рекорд амжилтын эзэн болсон. Ингээд 19 настай Зак Лавин анх удаагаа слэм данкын тэмцээнд түрүүллээ.

Зак Лавин: Надад Лэброн Жэймстэй өрсөлдөх боломж олдвол би хэзээд бэлэн гэж хэлжээ. .

 

 

 

 

Эх сурвалж: http://www.ssport.mn/p/734

1481
  • Боролдойн цаг бүтнээрээ #HD дарж үзнэ үү Үзсэн   2883 2015-04-20
  • Хүнийг тайвшруулдаг төгөлдөр хуурын топ 10 ая Үзсэн   2048 2016-08-24
  • Хэн ч зарлаагүй дэлхийн 3-р дайн Үзсэн   1199 2015-11-11
  • "Мастер тулаанч -2017" тулааны реалити шоу Үзсэн   1134 2017-04-20
  • Twenty one pilots: Heathens Үзсэн   1030 2016-08-23
  • Big Gee - ”Орилоон” Үзсэн   852 2018-01-22
  • "Nb & Sally" нэвтрүүлгийн хөгжилтэй хэсгүүд Үзсэн   1761 2014-12-03
  • Дауны хам шинжтэй хүүхэдтэй ээжүүдийн бичлэг олны сэтгэлийг хөдөлгөжээ Үзсэн   770 2018-03-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.