|

Батлан хамгаалахын сайд микрофон, ширээний гэрэл хоёрыг ялгадаггүй

Польшийн Батлан хамгаалахын сайд Томаш Семоняк хэвлэлийн бага хурлаа тун эвгүй эхлүүлжээ. Тэрбээр индэр дээр гарч ирмэгцээ текстийг тодосгоход зориулагдсан уян хөлтэй ширээний гэрлийг өөр рүүгээ чиглүүлсэн байна.


Сайдын хувьд гэрлийн хажууд микрофон байсан нь төөрөгдүүлсэн бололтой. Тэрбээр нэмэлт микрофон тавьсан гэж бодсон уу, юутай ч өөрийнхөө нүүрийг гэрэлтүүлээд ярьж гарчээ. Ширээний гэрэл түүний нүүрийг гялбуулж байсан ч тэрбээр цэрэг татлагын сүүлийн улирлын дүнг танилцуулахаа зогссонгүй.


Семоняк нь 2011 оны наймдугаар сард Польшийн Батлан хамгаалахын сайдаар томилогдсон. 2011 оны аравдугаар сард сонгууль болоход тус улсын Ерөнхий сайд Дональд Туск танхимын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан. Гэсэн ч Семоняк албан тушаалдаа хэвээр үлдсэн юм.

 

1538
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.