|

Төрийн соёрхолт Н.Жанцанноровын баяраараа авсан гайхалтай бэлэг...

Монголын соёл урлагийн салбарт хийж бүтээсэн олон гайхалтай үйл хэрэг, уран бүтээлүүдээрээ түмэн олны талархлыг хүлээсэн Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын энэ хорвоод мэндэлсэн өдөр өчигдөр буюу 3 дугаар сарын 25-ны өдөр тохиосон билээ. Тэрээр нийтдээ 300 орчим бүтээл туурвисаны дотор киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, "Монголын хөгжмийн 12 хөрөг" /Сонатын аллегро/, "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD хэвлүүлсэн байдаг аж.

"Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" киноны хөгжим, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны аяыг зохиожээ. Тэгвэл эрхэм уран бүтээлчийн маань энэ хорвоод мэндэлсэн өдрөөр нь түүний хүү болоод гэр бүл, найз нөхөд, шавь нараас нь нэгэн  гайхалтай бэлгийг өгчээ. Тодруулбал эрхэм уран бүтээлчийн маань нэрээр нэрлэгдсэн www.jantsannorov.com албан ёсны вэб сайтыг хийж гүйцэтгэн, түүний амьдрал уран бүтээл, амжилт алдарын талаархи олон сайхан баримт материалуудыг оруулан бэлэг барьжээ.

Ийнхүү аавынхаа нэрийг өндөрт өргөж тун ч их амжилттай яваа авъяаслаг залуу "Монголын урлагийн залуучуудын холбоо"-ны Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа бөгөөд түүнийхээ хажуугаар "Гэр" группыг байгуулан амжилттай ажиллаж яваа юм. Тэрээр аавынхаа энэхүү баярт өдрийг тохиолдуулан өөрийн цахим хуудсанд бичихдээ:  

 Ѳнѳѳдѳр Аавын минь хорвоод мэндэлсэн ѳдѳр...

"Хүүхдүүд бид эцэг эхийнхээ ачийг хэрхэн, яаж хариулж чадах бол гэж үргэлж бодож явдаг ч хэзээ вэ гэдэг хариултыг нь тэр бүр олдоггүй байх. Харин миний хувьд ѳнѳѳдѳр Аавдаа нэгэн бэлэг барьж байгаа нь албан ёсны цахим хуудсыг нь нээж байгаа явдал юм. Үүнийг ачийг нь хариулж байна гэж ойлгож болохгүй байж болох ч Аавынхаа хийж, бүтээж, туурвиж буй уран бүтээл, үг, санамж бүрийг нь түгээх, олон нийтэд хүргэх нь миний үүрэг гэж бодож явдаг...

Тандаа урт удаан насалж, эрүүл саруул байхын eрѳѳлийг дэвшүүльe. Энэхүү цахим хуудсыг бүтээхэд оролцсон бүх найзууд, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа" хэмээжээ. Та бүхэн эрхэм хөгжмийн зохиолчийн баярын бэлэг болох түүний албан ёсны вэб хуудсаар www.jantsannorov.com энэ хаягаар нэвтрэн зочилж болох нь ээ.

 

1300
  • Х түц - Цуу яриа /хошин шог / Үзсэн   1648 2016-06-23
  • Сонгуулийн хууль нэр дэвшигчдийн тэгш эрхийг хангах ёстой гэв Үзсэн   1515 2015-06-02
  • Emotsi - Сүр Сар tsoo shine hoshin shog 2019 Үзсэн   1102 2019-09-09
  • Цааз авах нь тодорхой болсон гаж донтон шүүхийн байрны 4 давхраас үсэрч амиа хорложээ /бичлэг, 12+/ Үзсэн   1189 2017-04-21
  • Гэрийн нөхцөлд гэдсээ хэрхэн баадагнах вэ? Үзсэн   1524 2016-04-08
  • Гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаар сэдэвлэсэн кино бүтээжээ Үзсэн   1310 2016-08-17
  • Снүүп Дог: “Би өөрөө өөртөө талархмаар байна” Үзсэн   696 2018-11-21
  • Н.Алтанхуяг: Монголыг хоёр гуравхан хүн л удирдаж байгаа . Тэдний үгэнд ороогүй тул намайг огцруулсан /видео/ Үзсэн   1375 2015-09-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.