|

TIDAL гэж юу вэ? Реппер Jay-Z тайлбарлаж байна

Дэлхийн поп хөгжмийн ертөнцөд нэгэн шинэлэг явдал болсон нь алдарт реппер, бизнесмен Jay-Z өөрийн интернэтээр хөгжим түгээдэг TIDAL вэб сайтынхаа нээлтийг хийсэн байна. Түүний нээлтэнд Madonna, Daft Punk, Rihanna, Beyonce, Alicia Keys, Calvin Harris, Kanye West зэрэг томоохон дуучид уран бүтээлчид оролцож TIDAL-д нэгдэж бас дэмжиж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр гарын үсэг зурж мэдэгджээ.  

Энэхүү вэб сайт нь бусад Spotify, Beat Music гэх мэт төстэй хөгжим цацдаг компаниудаас ялгагдах зүйл нь гэвэл зөвхөн уран бүтээлчид өөрсдөө удирдаж явуулах талаараа шинэлэг юм байна. Иймээс хөгжимчид уран бүтээлийнхээ төлбөрийг үргэлж зөв шударгаар авдаг болох болно гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Aloe Blacc-ийн дууг нэгэн music stream wеб сайтад 168 сая удаа сонссон байхад үүнийхээ төлөө 4000 доллар авч байсан жишээнээс авахуулаад хөгжимчдийн дууг сонсож буй сонсогчдоос цуглуулсан төлбөрийг дуучдад шударгаар өгдөггүй байна.

Реппер Jay-Z хэлэхдээ, "Хүмүүс бодит хуурцаг, CD худалдаж авах нь багассан. Өнөөдөр хөгжмийг татаж авах нь илүү нийтлэг байна. Харин ирээдүйд энэ явдал үгүй болж, интернэтээр шууд цацагддаг буюу сонсоход хэзээ ч бэлэн байдаг хөгжим илүүтэй ноёрхох болно” гэжээ.  

TIDAL дээр тавигдах хөгжмийн төрөл нь дижитал хөгжмийн хамгийн өндөр чанар болох FLAC (Free Lossless Audio Codec) хэлбэрээр цацагдах бөгөөд энэхүү wеб сайтын үндсэн хэрэглэгч болохын тулд сард ердөө 9-20 доллар төлөхөд хангалттай юм байна.

Эх сурвалж: The Muse

 

 

 

 

 

 

1377
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.