|

Ирина Шейкийн амралтын сониноос

Оросын алдарт загвар өмсөгч 29 настай Ирина Шейк ээжийн хамт Мексикийн Канкунд амарч байна. Тэрээр том малгай, нарийхан эрээн бикини өмсч, том ногоон алчуураар биеэ халхалжээ.

Ирина ээжтэйгээ оройн хоолонд хамт орж байгаа зургаа инстаграммдаа тавин: "Ээжтэйгээ хамт Маяанд хооллож байна ” гэж хуваалцжээ. Тэрээр нилээн борлосон бөгөөд цагаан даашинз өмсч, ягаан цэцэг зүүсэн нь түүнийг маш үзэсгэлэнтэй харагдуулж байв. Кристианогоос салаад удаагүй түүнд энэ амралт тайвшрал авчирч буй нь лавтай.

Тэрээр 5 жил үерхсэн экс найз залуу Кристиано Роналдогоос салсны дараа өгсөн нэгэн ярилцлагадаа: "Миний хувьд төгс эр хүн гэдэг бол үнэнч, шударга, зөв хүмүүжилтэй жентельмэнийг л хэлнэ. Тэд эмэгтэйчүүдтэй яаж харилцахаа маш сайн мэддэг. Харин хамтдаа байхдаа аз жаргал мэдрэхгүй байгаа тэр хүнд би итгэж найдаж чадахгүй. Ер нь тиймэрхүү хүмүүсийг эрчүүд гэж хэлэхэд хэцүү, хөвгүүн гэвэл илүү таарна. Би төгс эр хүнээ олчихлоо гэж бодож явсан. Гэвч тийм биш байлаа. Буруу хүний дэргэд байхдаа эмэгтэй хүн өөрийгөө сайхнаар мэдэрч чаддаггүй байх. Би царай муутай, бас өөртөө итгэлгүй гэж мэдэрдэг байсан” хэмээн Ирина Шейк ярьсан байна.

С.Энэрлэн

 

1731
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   1986 2014-07-30
  • Кремлиэс Путины "нууц"-ыг задалжээ Үзсэн   1625 2015-08-31
  • Болдког Ц.Нямдорж даргыг нэвтрүүлэгт оруулсны төлөө гүтгэн доромжилжээ Үзсэн   1140 2016-10-10
  • Үзэгчдийг талцуулсан Жанна, Насаа нар Үзсэн   1108 2018-03-26
  • Бурханы Ивээлээр Дүүрэн Үйлчлэл (Share Him 2010) Үзсэн   2295 2014-07-18
  • Хуурамч мөнгөн дэвсгэртээс болгоомжил Үзсэн   996 2016-08-11
  • Маша и Медведь - Репетиция оркестра (Masha and the Bear - The grand piano lesson) Үзсэн   4494 2014-07-15
  • Хүчирхэг амьтдын итгэмээргүй тулаан Үзсэн   1412 2017-08-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.